АГРО-БИЗНЕС, ӨРТГИЙН СҮЛЖЭЭ
- Мал аж ахуйн өртгийн сүлжээнд тулгарч байгаа бэрхшээл, боломжийг үнэлэх, мал аж ахуйн нийлүүлэлтийн сүлжээний загварыг боловсруулах.
- Аймаг, сумын онцлогт тохируулан агро-бизнесийн хөгжлийн төлөвлөгөөг орон нутгийн байгууллагуудын төлөөлөл, малчдын бүлэг, хоршоодын оролцоотойгоор боловсруулах, экспортод чиглэсэн агро- бизнесийн загварыг бий болгох.
- Олон улсын зах зээлд нэвтрэх боломж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэхийн тулд мөрдөн мөшгөх стандартууд, баталгаажуулалт, брэндингийн стратегийг хэрэгжүүлэх
- Малын гаралтай түүхий эдийн нийлүүлэлтийн улирлын хамаарлыг бууруулах, үнийн хэлбэлзлийг тогтворжуулах, өртгийн сүлжээний тогтвортой байдлыг дэмжих эдийн засгийн урамшууллын механизмыг хэрэгжүүлэх.
- Хөдөө аж ахуйн ЖДҮ болон хоршоодод зориулсан бизнес инкубацийн хөтөлбөр хэрэгжүүлж, арилжааны банкууд болон Бүсийн ногоон, хүртээмжтэй хөдөө аж ахуйн бизнесийн сан (GIRAF)-тай хамтран ажиллаж, санхүүжилт авах боломжийг нэмэгдүүлэх. ртгийн сүлжээнд оролцогч талуудын хамтын ажиллагааг сайжруулах, оролцоог нэмэгдүүлэхийн тулд чадавхын болон санхүүгийн дэмжлэг үзүүлэх.
- Санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх замаар нүүрстөрөгч бага ялгаруулдаг, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, оновчтой мал аж ахуйн өртгийн сүлжээг хөгжүүлэх.
- Бэлчээрийн мал аж ахуйн зохистой дадлын стандартыг малчдын бүлэг, хоршоодод нэвтрүүлэх, хэрэгжүүлэх.
- Сум, аймаг, бүсийн түвшний дундын хоршоодыг байгуулахад чадавхын болон санхүүгийн дэмжлэг үзүүлэх, хоршоодын бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэх, таниулах, борлуулалтыг нэмэгдүүлэх, орон нутгийн брэнд хөгжүүлэх санаачилгыг дэмжих.
- Малчдын хоршоо болон хөдөө аж ахуйн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа ЖДҮ эрхлэгчдэд нүүрстөрөгч бага ялгаруулдаг, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон хөдөө аж ахуйн бизнесийн зээл, зээлийн батлан даалтын үйлчилгээ олгох, мөн боловсруулсан төслийг шалгаруулж, инновацын буцалтгүй тусламж олгох.
БЭЛЧЭЭРИЙН МЕНЕЖМЕНТ
- Бэлчээрийн төлөв байдлыг үнэлэх, үндсэн үзүүлэлтүүдийг хянах системийг хөгжүүлэх, бэлчээрийн газрын хяналт, менежментийн чиглэлээр ГЗБГЗЗЕГ болон УЦУОШГ-ын чадавхыг бэхжүүлэх.
- Бэлчээрийг зүй зохистой ашиглахын тул малчдыг бэлчээр ашиглах хэсэг болгож, бэлчээр ашиглах гэрээг байгуулж, газрын мэдээллийн нэгдсэн санд бүртгэж, хамтын оролцоотой, хүртээмжтэй бэлчээрийн менежментийн төлөвлөгөө боловсруулж, түүний хэрэгжилтэд хяналт тавих замаар сум, орон нутгийн бэлчээр ашиглалтын менежментийг сайжруулах.
- Нүүрстөрөгч бага ялгаруулдаг, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон бэлчээрийн тогтвортой менежментийн талаарх мэдээ, мэдээллийг малчид, малчдын бүлэг, хоршоодод өгөх, чадавхыг сайжруулах арга хэмжээг зохион байгуулах, хууль эрх зүй, техникийн болон арга зүйн зөвлөгөө өгөх.
- Бэлчээрийн тогтвортой менежментийг сайжруулахын тулд нүүрстөрөгчийн шингээлтийн үр дүнд суурилсан хөрсний нүүрстөрөгчийн нөөцийг бүртгэх, хэмжих, тооцоолох, бэлчээр дэх нөлөөллийг бууруулахад мониторингийн аргачлал ашиглан тайлагнах.
- Малын тоо толгойг бэлчээрийн даацад тохируулан бууруулж, мал сүргийн чанарыг сайжруулж, малаас гарах ашиг шимийг нэмэгдүүлсэн малчин, бэлчээр ашиглах хэсгийг урамшуулах механизмыг бий болгох.
- Малчдын даван туулах чадавхыг бэхжүүлэх, амьжиргааг сайжруулах зорилгоор олон нийтийн оролцоотой хөрөнгө оруулалтын жижиг төслүүд хэрэгжүүлэх.
- Бэлчээрийн нүүрстөрөгч ба метаны MRV системийг хөгжүүлэх, карбон кредит, арилжааны тогтолцоог бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх, сургалт зохион байгуулах
МАЛЫН ЭРҮҮЛ МЭНД
- Малын эмч, мал эмнэлгийн мэргэжилтнүүдэд богино хугацааны давтан чадавхжуулах сургалтуудыг зохион байгуулах, мал амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тархалтыг багасгах, тэмцэх стратеги, арга зүйг эзэмшүүлэх.
- Олон нийтэд түшиглэсэн малын эрүүл мэндийн ажилтнуудыг сургагч багшаар бэлтгэж, малчдад малын өвчний талаар мэдээлэл түгээх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх.
- Малчдад сайн үүлдрийн хээлтүүлэгч, хээлтэгч малаар дэмжлэг үзүүлэх замаар малаас гарах ашиг шимийг сайжруулж, малчдын орлогыг нэмэгдүүлэх.
- Сумдын үржлийн нэгжүүдэд зохиомол хээлтүүлэг хийхэд шаардлагатай техник хэрэгсэл, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, сайжруулахад дэмжлэг үзүүлэх.
- Аймаг, сумын төвүүдэд хамгаалагдсан аж ахуй, мал төхөөрөх, боловсруулах үйлдвэр, мал эмнэлгийн лаборатори байгуулах.
- Малын бүртгэл, мөрдөн мөшгих, баталгаажуулалтын мэдээллийн санд техникийн шинэчлэл хийж, махны экспортыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх.
УСАЛГААТАЙ ГАЗАР ТАРИАЛАН
- Аймаг, сумын хөрсний нөхцөл байдлыг үнэлж, ган гачигт тэсвэртэй, бага оврын усалгаатай хадлангийн болон газар тариалангийн талбай байгуулж, тариалахад тохиромжтой тэжээлийн ургамал, бордоог тодорхойлж, тариалалт хийж, ургацын хэмжээ, чанарыг нэмэгдүүлэх.
- Малчдын бүлэг, хоршоод, фермерүүдэд усалгааны тоног төхөөрөмжийн зураг төсөл, ашиглалт, хяналт, засвар үйлчилгээ, тогтвортой усны менежментийн талаар техникийн болон арга зүйн зөвлөгөө өгч, давтамжтай сургалтуудыг зохион байгуулан, тогтвортой, үр ашигтай ашиглалтыг хангах.
- Тогтвортой усны менежмент, тэжээл тариалалтын сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх.
- Эко-системд суурилсан өндөр уулсын усыг хадгалах, хуримтлуулах, хамгаалахад зориулсан үнэлгээ хийж, зураг төслийг боловсруулан усны нөөцийг тогтвортой, үр ашигтай ашиглах нөхцөлийг бүрдүүлэх.
- Өндөр уулын усны хадгалалт, хамгаалалтын стратегийг сумын усалгаатай бэлчээрийн менежменттэй уялдуулж мал аж ахуй, тэжээлийн үйлдвэрлэлд усны зүй зохистой хэрэглээг нэвтрүүлэх.
- Өндөр уулын бүсийн бэлчээрийн тогтвортой байдлыг хангахын тулд хөрс хамгаалал, чийг хадгалах арга техникийг тодорхойлж, хөрсний доройтол, элэгдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг зохион байгуулах.
- 1400 га-д тэжээлийн ургамал тариалах зорилгоор 4 услалтын систем байгуулах, сэргээн засварлах.