• Facebook
  • Twitter
  • Youtube
  • phone_in_talk Утас: + (976)-77660116
  • mail Имэйл: info@asdip.mn
EN
Аймаг сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр
  • Нүүр
  • Бидний тухай
    • Хөтөлбөрийн танилцуулга
    • Бүтэц, зохион байгуулалт
  • БҮРЭЛДЭХҮҮН ХЭСЭГ
    • Барилга, дэд бүтэц
    • Мал аж ахуй, бэлчээрийн менежмент
    • GIRAF Зээлийн сан
    • Төслийн менежмент
  • Бодлогын баримт бичиг
    • Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр
    • АХБ-ны бодлого, журмууд
    • Хууль тогтоомж
  • Мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Видео мэдээ
    • Фото мэдээ
  • Худалдан авалт
    • Худалдан авах үйл ажиллагааны бодлого, дүрэм журам
    • Нээлттэй худалдан авах ажиллагаа
    • Гэрээ байгуулсан тухай мэдэгдэл
  • Ил тод байдал
    • Тайлан
    • Байгууллагын дотоод журам
    • Нээлттэй ажлын байр
    • Албан хаагчдын жагсаалт
    • Шилэн данс
  • Menu Menu

ASDIP төсөл баруун гурван аймгийн 34 суманд хэрэгжинэ

2025-05-19

Аймаг сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр /ASDIP/ гурван үе шаттайгаар арван жилийн хугацаанд Монгол Улсын 17 аймгийн 76 суманд хэрэгжих бөгөөд төслийн нэгдүгээр үе шатанд Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн 34 сум хамрагдах бөгөөд энэ хүрээнд ASDIP төслийн баг дээрх аймгуудад ажиллаж байна.
Аймаг, сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр /ASDIP/ -ийн Нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн Мал аж ахуй, бэлчээрийн менежментийн асуудал хариуцсан дэд зохицуулагч Б.Ванчиндорж, Мал аж ахуй агро бизнесийн мэргэжилтэн М.Галбадрах, Агрономч Н.Оюунсувд, Малчдын байгууллага, баталгаажуулалтын мэргэжилтэн А.Алтанзул, Бэлчээрийн асуудал хариуцсан мэргэжилтэн П.Наранбаатар, Нүүлгэн шилжүүлэлтийн мэргэжилтэн Ч.Билэгсайхан, Хот байгуулалтын мэргэжилтэн Ё.Лхагвадорж нар болон Баян-Өлгий, Увс, Ховд, аймаг дахь төсөл хэрэгжүүлэх нэгжийн холбогдох мэргэжилтнүүдийн хамтаар баруун гурван аймгийн арав гаруй сумдад томилолтын баг бүрэлдэхүүн ажиллаж байна.

Томилолтын үеэр төсөл хэрэгжих аймгийн төвүүд болон сумдын удирдлагууд, иргэд малчидтай уулза

ж төслийн танилцуулга, хэрэгжих арга хэмжээнүүдийн тухай цаашид хамтын оролцоотойгоор төслийг амжилттай хэрэгжүүлэх олон талын хамтын ажиллагааны талаар хэлэлцэж харилцан санал солилцож, тулгамдсан бэрхшээлтэй асуудлыг газар дээр нь эрэмбэлэн ажиллаж байгаа аж.

 


Аймаг, сумын төвүүдийн бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр нь тогтвортой, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадвартай, хүлэмжийн хийн ялгарал багатай, хүн ам амьдрахад таатай хот, суурин газар (аймаг, сумын төв)-ыг байгуулж, хөдөө аж ахуйн бизнесийг хөгжүүлэх, орон нутгийн ногоон хөгжлийн загвар, шинэчлэлийг хөхиүлэн дэмжих, хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний дотоодын хэрэгцээг бүрэн хангах боломжийг бүрдүүлэх зорилготой.  Төсөл амжилттай хэрэгжсэнээр дараах үр ашигт хүрэх юм.

 Хүн амьдрахад таатай аймаг, сумын төвийг хөгжүүлнэ
– Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, хүлэмжийн хийн ялгарал багатай хүн амьдрахад таатай аймаг, сумын төвийг хөгжүүлнэ.
– Зорилтот аймаг, сум дундын төвүүдэд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон мал аж ахуйн өртгийн сүлжээний хөрөнгө оруулалт татахад дэмжлэг үзүүлэх үүднээс тэргүүлэх чиглэлийн дэд бүтэц, үйлчилгээг хөгжүүлэхэд анхаарал хандуулна.
– Орлогод нийцсэн орон сууц, төвлөрсөн дулаан хангамж, ус зайлуулах ба үерийн хамгаалалтын систем, эрчим хүч, авто зам, нийтийн зориулалтын барилга байгууламж, хог хаягдал цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, хаягдал ус цэвэршүүлэх, ус хангамжийн үйлчилгээг сайжруулах зэрэг цогц арга хэмжээ хэрэгжүүлнэ.
– Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр бүхий эрчим хүчний алдагдал багатай барилга, орон сууц барих, дулаан хангамжийн үр ашгийг дээшлүүлэх, байгальд ээлтэйгээр хог хаягдал дахин боловсруулах, хаягдал ус цэвэршүүлэх дэвшилтэт технологи ашиглах замаар хүлэмжийн хий бууруулах шийдлүүдийг дэмжинэ.

Уламжлалт мал аж ахуйг дэмжсэн бэлчээрийн менежментийг хэрэгжүүлнэ
– Мал аж ахуйн өртгийн сүлжээний онцлог, бэрхшээлийг үнэлж, орон нутгийн онцлогт нийцсэн, өрсөлдөх чадвартай, уур амьсгалд дасан зохицсон агро-бизнесийн загварыг боловсруулж, хоршоо, ЖДҮ-т чадавхийн болон санхүүгийн дэмжлэг үзүүлэн, нэмүү өртөг шингэсэн орон нутгийн брэндийг хөгжүүлэн хамтран ажиллана.
– Бэлчээр ашиглах хэсгүүдийг чадавхжуулж, бэлчээрийн төлөв байдлыг үнэлж, хамгаалах, нөхөн сэргээх, даацад нийцсэн ашиглалтыг урамшуулах, орон нутгийн хөрөнгө оруулалтын төслүүдийг хэрэгжүүлж, бэлчээр дэх нүүрстөрөгч шингээлт, ялгаралтыг бүртгэх MRV системийг хөгжүүлнэ.
– Мал эмнэлгийн үйлчилгээний чадавхийг сайжруулж, ашиг шим өндөртэй хээлтүүлэгчийг үржилд ашиглах, зохиомол хээлтүүлгийг нэвтрүүлэх, хамгаалагдсан аж ахуй болон лабораторийн дэд бүтцийг хөгжүүлэхийн зэрэгцээ малын гаралтай бүтээгдэхүүний мөшгөх тогтолцоо, зах зээлд нийлүүлэх чадавхийг нэмэгдүүлнэ.

-Байгаль цаг уур, хөрсний үржил шимд тохирсон усалгааны систем, хөв далан, усалгаатай талбайг байгуулах, тэжээлийн таримлын үрээр хангах, техник тоног төхөөрөмж болон агро технологийн сургалтыг зохион байгуулж, өндөр уулын усны менежментийг хэрэгжүүлнэ.

Мал аж ахуйн өртгийн сүлжээг бий болгоно
– Санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх замаар хүлэмжийн хийн ялгарал багатай, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон мал аж ахуйн өртгийн сүлжээг бий болгоно.

– Зорилтот газруудын хөдөө аж ахуйн жижиг дунд үйлдвэрийн санхүүжилтийн бэрхшээлийг даван туулахад чиглэсэн Бүсийн ногоон, хүртээмжтэй хөдөө аж ахуйн бизнесийн санг байгуулна.
– Зээлийн хугацаа болон зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа урт, үйлдвэрлэлийн мөчлөг, улирлын шинж чанарыг харгалзан үзэж эргэн төлөлтийн хугацааг тохируулах боломжтой хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зээлийн тогтолцоог бий болгоно.
– Зээлийн барьцаа хөрөнгийг орлох, санхүүжүүлэгчдийн эрсдэлийг бууруулах, Бүсийн ногоон, хүртээмжтэй хөдөө аж ахуйн бизнесийн сангийн зээлд хамрагдах нөхцөлийг хөнгөвчлөх зээлийн батлан даалтын механизмыг нэвтрүүлснээр барьцаа хөрөнгийг орлох, зээл олгох нөхцөлийг хөнгөвчилнө.
– Шинэлэг ногоон бүтээгдэхүүн, боловсруулалт, бизнесийн загварыг хөгжүүлэх Хөдөө аж ахуйн бизнес эрхлэгчдийг дэмжих инновацын тэтгэлэг олгоно.

Share this entry
  • Share on Facebook
  • Share on Twitter
https://asdip.mn/wp-content/uploads/medee-3.jpg 739 1600 asdip https://asdip.mn/wp-content/uploads/2025/04/logo.png asdip2025-05-19 11:58:032025-05-30 10:40:57ASDIP төсөл баруун гурван аймгийн 34 суманд хэрэгжинэ

Шинээр нэмэгдсэн

  • Төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодын анхааралд2025-05-29 - 15:30
  • Европын өдөрлөг 2025-д оролцлоо2025-05-19 - 15:16
  • ASDIP төсөл баруун гурван аймгийн 34 суманд хэрэгжинэ2025-05-19 - 11:58
  • Олон улсын карбон зах зээл ба Монгол Улсын боломж2025-05-02 - 10:45
  • Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох төсөл, хөтөлбөрүүдийн төлөөллүүд уулзлаа2025-04-28 - 20:16
  • STep Ecolab төслийн хоёрдугаар шатны нээлтийн арга хэмжээнд оролцлоо2025-04-08 - 22:41
  • Малын түүхий эд, мах, сүүн бүтээгдэхүүний чанарыг дээшлүүлэн экспортод гаргахыг зорьж байна2025-04-08 - 22:32
  • Хоршоодыг чадавхжуулах төслийн гишүүд уулзаж, үйл ажиллагааны давхардлыг арилгах, хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов2025-04-08 - 22:30
  • Бэлчээр ашиглагчдын хэсэг, хоршоодын засаглалыг хууль эрх зүйн хүрээнд сайжруулах шаардлагатай онцоллоо2025-04-05 - 20:35
  • “Аймаг, сумдын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн Төслийн удирдах хорооны ээлжит бус хуралдаан боллоо2025-04-05 - 20:31

Хөтөлбөрийн тухай

Хөтөлбөр 2023 – 2033 онд арван жилийн хугацаанд Азийн хөгжлийн банкны олон шатлалт санхүүжилтийн шугамаар санхүүжигдэнэ. Хөтөлбөрийн нийт санхүүжилт 735 сая ам.доллар, үүнээс 270 сая ам.долларын нэгдүгээр үе шатны гэрээ байгуулагдаад байна.

Хэрэгжилтийн үе шат:
2024-2029 (Үе шат 1)
2026-2031 (Үе шат 2)
2028-2033 (Үе шат 3)

Аймаг, сумын төвүүдийн бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр дөрвөн бүрэлдэхүүн хэсэгтэй.

Цэс

  • Нүүр
  • Бидний тухай
    • Хөтөлбөрийн танилцуулга
    • Бүтэц, зохион байгуулалт
  • БҮРЭЛДЭХҮҮН ХЭСЭГ
    • Барилга, дэд бүтэц
    • Мал аж ахуй, бэлчээрийн менежмент
    • GIRAF Зээлийн сан
    • Төслийн менежмент
  • Бодлогын баримт бичиг
    • Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр
    • АХБ-ны бодлого, журмууд
    • Хууль тогтоомж
  • Мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Видео мэдээ
    • Фото мэдээ
  • Худалдан авалт
    • Худалдан авах үйл ажиллагааны бодлого, дүрэм журам
    • Нээлттэй худалдан авах ажиллагаа
    • Гэрээ байгуулсан тухай мэдэгдэл
  • Ил тод байдал
    • Тайлан
    • Байгууллагын дотоод журам
    • Нээлттэй ажлын байр
    • Албан хаагчдын жагсаалт
    • Шилэн данс

Санал хүсэлт

0 + 1 = ?

Хаяг

Чингэлтэй дүүрэг, Ж.Самбуугийн гудамж MN tower, 10 давхар №1005

Утас

+976-77660116

Имэйл

info@asdip.mn

© 2025 “Аймаг сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр” төсөл.

Олон улсын карбон зах зээл ба Монгол Улсын...Европын өдөрлөг 2025-д оролцлоо
Scroll to top