Нүүрстөрөгч бага ялгаруулдаг, уур амьсгалд тэсвэртэй агро бүс нутгийн хөгжлийг хангах институцийн чадавх, бодлогыг бэхжүүлнэ. Энэхүү бүрэлдэхүүн хэсэгт дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.
Төслийн менежмент, хэрэгжилтийн дэмжлэг хэрэгжүүлнэ
- Төсөл хэрэгжилт, менежментийн чадавхыг бэхжүүлэх, дэмжлэг үзүүлнэ. Үүнд бараа, ажил, зөвлөх үйлчилгээ худалдан авах чадавхыг бэхжүүлэх;
- Нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтнуудад төслийн менежментийн бүх асуудлаар ажлын байран дах сургалт хийх;
- Азийн хөгжлийн банкинд санхүүжилт хүсэлт илгээхтэй холбогдуулан санхүүгийн менежментийн сургалт хийх;
- Төслийн санхүүгийн менежмент ба нягтлан бодох бүртгэлийн системийг боловсронгуй болгох;
- Худалдан авалтын туслалцаа, тендерийн баримт бичгийг хянах, үнэлэх, гэрээний менежмент ба гүйцэтгэлийг хянах .
- Нүүлгэн шилжүүлэлтийн хүрээ, газар чөлөөлөлт ба нүүлгэн шилжүүлэлтийн төлөвлөгөө, нийгэм ба жендерийн үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
- Нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтнуудад төслийн нийгэм, жендер, сайн дурын оролцоо, иргэд, олон нийтийн оролцооны асуудлаар ажлын байрны сургалт хийх;
- Нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж, Аймаг дахь төсөл хэрэгжүүлэх нэгж, сум дундын төвийн төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтнуудад Азийн хөгжлийн банкны хамгааллын бодлого, магадлан шинжилгээ, худалдан авалт, санхүүгийн менежментийн тухай төслийн менежментийн сургалт хийх;
- Газар чөлөөлөлт, нүүлгэн шилжүүлэлтийн төлөвлөгөө, Нийгмийн ба жендерийн үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт ба хяналт-шинжилгээ хийх;
- Хамгааллын баримт бичиг, үүнд нүүлгэн шилжүүлэлтийн төлөвлөгөө, байгаль орчны төлөв байдлын үнэлгээ, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг Азийн хөгжлийн банкны удирдамж болон Азийн хөгжлийн банк ба Монгол Улсын Засгийн газар харилцан тохиролцсон холбогдох хүрээний дагуу шинэчлэх, эцэслэн бэлтгэх, хянах.
Тогтвортой хот байгуулалт, эрчим хүчний хэмнэлттэй орон сууц, үр ашигтай үйлчилгээ, нийтийн аж ахуйн менежментийн хэрэгжилтийг дэмжих, илүү тогтвортой хот төлөвлөлт, нөөцийн менежментийг дэмжинэ. Энэ хүрээнд:
- Хүртээмжтэй, хамтын оролцоотой, “ногоон” гэр хорооллын гудамжны дахин төлөвлөлтийн хүрээнд үе шат нэгт хэрэгжих гэр хорооллын дахин төлөвлөлтийн туршилтын төсөлд үндэслэн загвар боловсруулах, үе шат хоёр ба гуравт давтан хэрэгжүүлэх, үе шатлалт санхүүжилт хэрэгжиж дууссанаас хойш давтан хэрэгжүүлэх загвар болгох;
- Хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх үр дүнтэй менежмент хэрэгжүүлэх, хог хаягдлыг дахин боловсруулах, санхүүгийн хувьд тогтвортой ажиллуулах чадавхыг бэхжүүлэх;
- Гэр хорооллын орон сууцны эрчим хүчний үр ашгийг сайжруулах (дулааны хамгаалалт ба холболт) чиглэлээр тусгайлан зөвлөгөө өгөх;
- Зөвхөн Улаангом суманд дулааны тоолуур нэвтрүүлэх, дулааны тарифыг өөрчилж, эрчим хүчний үр ашгийг сайжруулах хөшүүрэг болгох.
Нүүрстөрөгч багатай, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон бэлчээрийн менежмент хэрэгжүүлэх. Үүнд:
- Бэлчээрийн менежмент ба уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, дасан зохицох чадавхыг сайжруулах.Бэлчээрийн төлөв байдлын мониторинг, бэлчээр ашиглалтын гэрээний бүртгэл, хяналт-шинжилгээг сайжруулах зорилгоор Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар болон газрын даамлуудын чадавхыг бэхжүүлж, дэмжлэг үзүүлэх; Бэлчээр ашиглалтын хэсгүүд хамтын оролцоотой, хүртээмжтэй сүргийн менежментийн төлөвлөгөө бэлтгэх, бэлчээр ашиглалтын гэрээ байгуулах, сүргийн эргэлтийн төлөвлөгөө бэлтгэх чадавхыг бэхжүүлэх, мэдлэг, мэдээлэл олгох.
- Бэлчээр ашиглалтын хэсгүүд болон малчдын хоршоодыг сум, аймаг, улсын түвшний бүтцэд чадавхжуулж, тухайн орчинд нь сургалтаар дэмжлэг үзүүлэх;
- “Ногоон” хоршооны загварыг боловсруулах, байгуулахад дэмжлэг үзүүлнэ. Бичил аж ахуйнуудын санхүүжилтийн хэрэгцээг хангах зээлийн цонх нээж, шалгуур хангасан хадгаламж зээлийн хоршоо, банк бус санхүүгийн байгууллагуудад зээл олгож, Хадгаламж зээлийн хоршоодыг дэмжих туршилтыг үе шат нэгд хэрэгжүүлэх, амжилттай тохиолдолд үе шат хоёрт өргөжүүлэн хэрэгжүүлэх.
- Бэлчээр ашиглалтын хэсэг, хоршоо, Хадгаламж зээлийн хоршоодын дунд харилцан уялдаа бий болгох, сумын бүх байгууллага оролцдог “сумын харилцааны платформ”-д сумын захиргааг оролцуулах;
- Хөдөө аж ахуйн өртгийн сүлжээний бүх үе шатанд мал эмнэлгийн үйлчилгээг бэхжүүлэх. Бэлчээр ашиглалтын хэсэгт хамрагдсан малчдад эрүүл мэндийн мэдлэг, мэдээлэл олгох малд эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээ үзүүлэх, үүрэгтэй олон нийтэд суурилсан малын эрүүл мэндийн ажилтныг сургах.
- Тогтвортой, нүүрстөрөгч багатай өртгийн сүлжээ бүхий зах зээлийг хөгжүүлэх.
- Гэрчилгээжүүлэлт ба мөшгөх тогтолцоог хөгжүүлэх.Энэ хүрээнд Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Мал эмнэлгийн ерөнхий газар, Бэлчээр ашиглагчдын хэсгүүдийн нэгдсэн холбоонд чадавхыг бэхжүүлэх дэмжлэг үзүүлнэ.
- Услалтын системийн ашиглалт, засвар, үйлчилгээ ба тэжээлийн ургамлын сургалт хийх.
- Бэлчээрийн менежмент, газар ашиглалт, зохион байгуулалтын бодлого, сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө, нүүдлийн мал аж ахуй, мал аж ахуйн менежментийн бодлого боловсруулахад дэмжлэг үзүүлэх.
- Усны тогтвортой менежментийн арга туршлагыг хөгжүүлэх, түгээх. Үүнд: (i) усны тогтвортой менежментийн сайн туршлага, мэдлэг, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох арга туршлагыг бий болгох, олон нийт, ялангуяа эмзэг бүлгүүдэд өргөнөөр түгээх, хэрэгжүүлэх; (ii) төслийн сургамж, сайн туршлагад үндэслэн улсын болон бүсийн усны менежмент, Хөдөө аж ахуйн ба бүсийн хөгжлийн бодлого, хөдөөд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үндэсний хөтөлбөрийг боловсруулах, сайжруулахад дэмжлэг үзүүлэх; (iii) тариаланчдад усыг хэмнэлттэй ашиглахад дэмжлэг үзүүлэх, газар тариаланд ашигласан химийн бодис талбайн гадагш урсахаас сэргийлсэн орчин үеийн услалтын системийн туршилт хийх. Туршигдсан услалтын системд хамтран хөрөнгө оруулах ус ашиглагчдын бүлгүүдийг дэмжих, тариаланчдад технологийг өмчлөх нөхцөлийг бүрдүүлэх. Туршилтын төсөл болон хамтарсан санхүүжилтээр олшруулан хэрэгжүүлэх ажлыг дэмжиж, газар тариалангийн шинэ технологи, агро-химийн бодисуудын зохистой хэрэглээ, хадгалалт, газар тариалангийн бүтээгдэхүүний сургалтууд хийнэ. Газар тариалангийн салбарт нарны эрчим хүчээр ажилладаг болон дуслын усалгааны систем зэрэг шинэлэг арга зүйг нэвтрүүлнэ.
Нүүрстөрөгч багатай, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон хөдөө аж ахуйн бизнесийн санхүүжилтийн чадавхыг бэхжүүлэх. Үүнд:
- Тогтвортой байдлыг хангах зорилгоор бизнес төлөвлөлт, маркетинг, стратеги боловсруулалт, технологи нэвтрүүлэх ба ашиглах чиглэлээр жижиг дунд үйлдвэр, хоршоодын чадавхыг бэхжүүлэх сургалтын хөтөлбөр бэлтгэх, хөтөлбөрийг аймгийн Хөдөлмөр эрхлэлтийн газартай хамтран бизнес инкубатор төвд зохион байгуулах.
- Нүүрс төрөгч багатай уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох мал аж ахуйн бизнесийн хөгжлийн төлөвлөгөө, Нүүрс төрөгч багатай мал аж ахуйн өртгийн сүлжээний холбогдох техник-эдийн засгийн урьдчилсан судалгаа, бизнес төлөвлөгөө, тэргүүлэх ач холбогдолтой хөрөнгө оруулалтын техникийн тодорхойлолтыг бэлтгэхэд оролцох.
- Жижиг дунд үйлдвэр болон хоршоод төслөөс санхүүжилтийн дэмжлэг авах бол бэлчээрийн менежмент, бэлчээрийн даац, мал эмнэлгийн үйлчилгээ, гэрчилгээжүүлэлтийн системд хамрагдсан эсэх шалгуур үзүүлэлтээр үндэслэн сонгоно.
- Санхүүгийн байгууллагууд мал аж ахуйн өртгийн сүлжээг сайжруулахад шаардлагатай санхүүжилтийг олгодог орчныг бий болгох.
- Хоршоо, жижиг дунд үйлдвэрийн түншлэл эсвэл худалдах, худалдан авах гэрээний загваруудыг бий болгож, тэдгээрийн хоорондын хамтын ажиллагааг дэмжих орчныг бүрдүүлэх.
- Нүүрстөрөгч багатай хөдөө аж ахуйн ба мал аж ахуйн бүтээгдэхүүнийг төрөлжүүлэх замаар хөдөөгийн иргэдийн орлогыг төрөлжүүлэх боломжийг бий болгож, дэмжих.
- Хадгаламж зээлийн хоршоо болон бусад банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулан гэрчилгээтэй малчдад орлогод нийцсэн, илүү хүртээмжтэй зээл олгох бичил санхүүжилтийн механизмыг турших, үр дүн гурвын хүрээнд Бүсийн ногоон, хүртээмжтэй хөдөө аж ахуйн бизнесийн сангийн зээлийн цонх гурваар зээл олгох асуудлыг хэрхэн хамгийн үр дүнтэй, өгөөжтэй байдлаар зохион байгуулах тухай зөвлөмж боловсруулах.
- Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын асуудалд оролцогч, худалдааны асуудал хамаардаг байгууллагуудын хоорондын уялдааг бэхжүүлэх, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага зэрэг хөгжлийн түнш байгууллагуудтай хамтран ажиллаж, Монгол Улсын Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгаалалтын стандартуудыг олон улсын стандартад нийцүүлэх зорилгоор Азийн хөгжлийн банк болон Төв Азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн (CAREC)дэмжлэгтэй байгуулагдсан Ариун цэвэр ба ургамал хамгааллын (АЦУХ) үндэсний ажлын хэсгийн үйл ажиллагааг дэмжих.
Мониторинг, үнэлгээ, хэмжилт, тайлагнал, баталгаажуулалтын системийг хэрэгжүүлэх.
Энэ хүрээнд мониторинг, үнэлгээ, хэмжилт, тайлагнал, баталгаажуулалтын системийг хөгжүүлэхэд тусална. Бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, сахиулах институцийн чадавхыг бэхжүүлэх. Үүнд:
- Нүүрстөрөгч багатай, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, хүний сонирхлыг татсан аймаг, сумын төвийг хөгжүүлэх.
- Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, нүүрстөрөгчийн хуримтлал ихтэй, тогтвортой мал аж ахуй эрхлэх бэлчээрийн менежментийг хэрэгжүүлэх.
- Санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх замаар нүүрстөрөгч багатай, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, хүртээмжтэй мал аж ахуйн өртгийн сүлжээг бий болгож, хөгжүүлэх.
- Нүүрстөрөгч багатай, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, илүү өрсөлдөх чадвартай хөдөө аж ахуйн нутаг дэвсгэрийн хөгжлийн чадавх, салбарын чадавхыг хөгжүүлэх.
- Олон салбарын оролцогч талуудын дунд шаардлагатай бодлогын шинэчлэлийг боловсруулах, нөлөөлөл үзүүлэх, хэрэгжүүлэхэд өргөн хүрээний, иж бүрэн дэмжлэг үзүүлэх.
- Хөтөлбөрийн бүх үе шат болон хөтөлбөрөөс гадуурх оролцогчид үр шим хүртэгчдэд (хөтөлбөрийн зорилтот бус аймаг, сум ) мэдлэг олгох, түгээх үйл ажиллагааг дэмжих.