Хаяг
Чингэлтэй дүүрэг, Ж.Самбуугийн гудамж MN tower, 10 давхар №1005
Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хооронд 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан “Аймаг, сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийг Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр УИХ соёрхон баталсан. Уг хэлэцээрт дурдсанаар төслийн худалдан авах ажиллагаа Азийн хөгжлийн банкны худалдан авах ажиллагааны журмаар явагддаг.
“Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр”-ийн “Худалдан авах ажиллагаа” хэсэгт зааснаар, “Зээлийн шугамаас санхүүжих бүх бараа, ажил худалдан авах ажиллагааг Азийн хөгжлийн банкны Худалдан авах ажиллагааны журам- ын дагуу явуулдаг. 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдөр буюу түүнээс хойш үзэл баримтлалын бичиг нь батлагдсан бүх төслүүдийн худалдан авах ажиллагаанд энэхүү Худалдан авах ажиллагааны бодлогыг хэрэглэнэ.
Хөтөлбөр 2023 – 2033 онд арван жилийн хугацаанд Азийн хөгжлийн банкны олон шатлалт санхүүжилтийн шугамаар санхүүжигдэнэ. Хөтөлбөрийн нийт санхүүжилт 735 сая ам.доллар, үүнээс 270 сая ам.долларын нэгдүгээр үе шатны гэрээ байгуулагдаад байна.
Хэрэгжилтийн үе шат:
2024-2029 (Үе шат 1)
2026-2031 (Үе шат 2)
2028-2033 (Үе шат 3)
Аймаг, сумын төвүүдийн бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр дөрвөн бүрэлдэхүүн хэсэгтэй.
Чингэлтэй дүүрэг, Ж.Самбуугийн гудамж MN tower, 10 давхар №1005
+976-77660116
info@asdip.mn
© 2025 “Аймаг сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр” төсөл.