• Facebook
  • Twitter
  • Youtube
  • phone_in_talk Утас: + (976)-77660116
  • mail Имэйл: info@asdip.mn
EN
Аймаг сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр
  • Нүүр
  • Бидний тухай
    • Хөтөлбөрийн танилцуулга
    • Бүтэц, зохион байгуулалт
  • БҮРЭЛДЭХҮҮН ХЭСЭГ
    • Барилга, хот байгуулалт
    • Мал аж ахуй, бэлчээрийн менежмент
    • GIRAF Зээлийн сан
    • Төслийн менежмент
  • Бодлогын баримт бичиг
    • Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр
    • АХБ-ны бодлого, журмууд
    • Хууль тогтоомж
  • Мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Видео мэдээ
    • Фото мэдээ
  • Худалдан авалт
    • Худалдан авах үйл ажиллагааны бодлого, дүрэм журам
    • Нээлттэй худалдан авах ажиллагаа
    • Гэрээ байгуулсан тухай мэдэгдэл
  • Ил тод байдал
    • Тайлан
    • Байгууллагын дотоод журам
    • Нээлттэй ажлын байр
    • Албан хаагчдын жагсаалт
    • Шилэн данс
  • Menu Menu

“Аймаг, сумдын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн Төслийн удирдах хорооны ээлжит бус хуралдаан боллоо

2025-04-05

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Аймаг, сумдын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн Төслийн удирдах хорооны ээлжит бус хуралдаан Эдийн засаг, хөгжлийн яаманд боллоо. Хуралд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, ЭЗХЯ-ны Хяналт Шинжилгээ Үнэлгээний газрын дарга, Төслийн Гүйцэтгэх захирал Ж.Өнөржаргал, Төслийн Ерөнхий зохицуулагч Н.Тэгшбаяр болон төслийн удирдах хорооны гишүүд, холбогдох албаныхан оролцлоо.

Хурлаар 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэж, хөтөлбөрийн хоёр болон гурав дугаар үе шатны бэлтгэл ажлыг хангах хүрээнд Төсөл хэрэгжүүлэх нэгжийн 2025 оны санхүүгийн төлөвлөгөөны нэмэлт өөрчлөлтийг баталлаа.

Аймаг, сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр нь “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 36 дугаар тогтоол болон “Шинэ сэргэлтийн бодлого”-ын “Хот, хөдөөгийн сэргэлт” гэсэн Монгол Улсын дунд хугацааны бодлогын баримт бичгүүдтэй нягт нийцэж байгаа бөгөөд хүнсний 19 гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэдэг болоход чухал ач холбогдолтой юм.

Иймд Монгол Улсын Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, Монгол улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын Их Хурлын 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр соёрхон батлагдсан Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийг тус тус үндэслэн хөтөлбөрийн 2 болон 3 дугаар үе шатны төсөл хэрэгжүүлэх аймгийн сонголтыг дараах байдлаар төлөвлөж байна. Үүнд:

  • Хөтөлбөрийн 1-р үе шатны Бүрэлдэхүүн хэсэг 2-ыг Засгийн газрын 52 сумын жагсаалтад орсон Увс, Баян-Өлгий, Ховд аймгийн 10 сум болон төсөлд хамруулахаар ТЭЗҮ-д заасан Увс, Баян-Өлгий, Ховд аймгийн 24 сум, нийт 3 аймгийн 34 суманд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Ингэснээр Увс, Баян-Өлгий, Ховд аймгаас Засгийн газрын жагсаалтад орсон сумд болон ТЭЗҮ-д тусгагдсан сумд бүгд хамрагдах боломж бүрдэнэ.

  • Хөтөлбөрийн 2-р үе шатанд баруун бүсээс үлдсэн 2 аймаг болох Говь-Алтай, Завхан аймгууд болон “Уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн бүс болох Хангайн бүс”-ийн Өвөрхангай, Баянхонгор, Архангай аймгууд, “Хөдөө аж ахуйн төрөлжсөн бүс болох Төвийн бүс”-ийн Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймгуудыг хамруулах;

  • Хөтөлбөрийн 3-р үе шатанд “Байгалийн аялал жуулчлалын төрөлжсөн бүс болох Хойд бүс”-ийн Булган, Хөвсгөл аймгууд, “Аж үйлдвэрийн төрөлжсөн бүс болох Говийн бүс”-ийн Дундговь, Дорноговь аймгууд, “Түүхэн аялал жуулчлалын төрөлжсөн бүс болох Зүүн бүс”-ийн Хэнтий, Дорнод аймгуудыг хамруулахаар тус тус төлөвлөж байна.

“Аймаг, сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр” нь тогтвортой, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадвартай, нүүрсхүчлийн хийн ялгарал багатай, хүн ам амьдрахад таатай хот, суурин газар (аймаг, сумын төв)-ыг байгуулж, хөдөө аж ахуйн бизнесийг хөгжүүлэх, орон нутгийн ногоон хөгжлийн загвар, шинэчлэлийг хөхиүлэн дэмжих, хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний дотоодын хэрэгцээг бүрэн хангах боломжийг бүрдүүлэх зорилготой бөгөөд дараах 4 бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд хэрэгжинэ.

  • Бүрэлдэхүүн хэсэг 1: Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, нүүрстөрөгч бага ялгаруулдаг, хүн ам суурьших аймаг болон сумын төвүүдийг хөгжүүлэх;
  • Бүрэлдэхүүн хэсэг 2: Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, нүүрстөрөгчийн өндөр шингээлттэй, тогтвортой бэлчээр болон хөдөө аж ахуйн менежментийг хэрэгжүүлэх;
  • Бүрэлдэхүүн хэсэг  3: Нүүрстөрөгч бага ялгаруулдаг, уур амьсгалд тэсвэртэй малын болон агро-бизнесийн өртгийн сүлжээг бий болгох хүртээмжтэй санхүүжилт олгох;
  • Бүрэлдэхүүн хэсэг 4: Нүүрстөрөгч бага ялгаруулдаг, уур амьсгалд тэсвэртэй агро бүс нутгийн хөгжлийг хангах институцийн чадавх, бодлогыг бэхжүүлэх.

Ингэхдээ, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадвартай, нүүрсхүчлийн хийн ялгарал багатай, хүн ам амьдрахад таатай хот, суурин газар байгуулж, малын түүхий эд, мах, сүүн бүтээгдэхүүний чанарыг дээшлүүлэн экспортод гаргах зорилготой юм.

Share this entry
  • Share on Facebook
  • Share on Twitter
https://asdip.mn/wp-content/uploads/nas81zxbn4g7olzroemxbvtbcvgrdftjmeyiakmf.jpg 500 750 asdip https://asdip.mn/wp-content/uploads/2025/04/logo.png asdip2025-04-05 20:31:302025-04-18 11:57:56“Аймаг, сумдын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн Төслийн удирдах хорооны ээлжит бус хуралдаан боллоо

Шинээр нэмэгдсэн

  • Уур амьсгалын зорилтоо шинэ шатанд тодорхойлов2025-11-07 - 12:02
  • Уур амьсгалын ногоон сангийн төлөөлөгчидтэй уулзлаа2025-11-04 - 16:43
  • Тал хээрийн экосистем хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, шингээлтийг нэмэгдүүлэхэд маш чухал үүрэгтэй2025-06-20 - 11:16
  • Дэд бүтцийн хөтөлбөрүүдийг оновчтой хэрэгжүүлэх талаар санал солилцлоо2025-06-16 - 13:33
  • Ховд хотын цэвэрлэх байгууламж эрсдэлтэй түвшинд байна2025-06-13 - 16:17
  • Баян-Өлгий аймгийн төсөл хэрэгжих байршлуудтай танилцлаа2025-06-13 - 16:00
  • Увс аймагт төслийн суурь түвшнийг тодорхойлж ажиллав2025-06-13 - 14:08
  • Услалтын системийн нөхцөл байдалтай танилцлаа2025-06-13 - 11:55
  • Сумдад бэлчээр хариуцсан мэргэжилтнүүд дутагдалтай байна2025-06-12 - 15:47
  • Хамгаалагдсан аж ахуй байгуулна2025-06-12 - 11:18

Хөтөлбөрийн тухай

Хөтөлбөр 2023 – 2033 онд арван жилийн хугацаанд Азийн хөгжлийн банкны олон шатлалт санхүүжилтийн шугамаар санхүүжигдэнэ. Хөтөлбөрийн нийт санхүүжилт 735 сая ам.доллар, үүнээс 270 сая ам.долларын нэгдүгээр үе шатны гэрээ байгуулагдаад байна.

Хэрэгжилтийн үе шат:
2024-2029 (Үе шат 1)
2026-2031 (Үе шат 2)
2028-2033 (Үе шат 3)

Аймаг, сумын төвүүдийн бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр дөрвөн бүрэлдэхүүн хэсэгтэй.

Цэс

  • Нүүр
  • Бидний тухай
    • Хөтөлбөрийн танилцуулга
    • Бүтэц, зохион байгуулалт
  • БҮРЭЛДЭХҮҮН ХЭСЭГ
    • Барилга, хот байгуулалт
    • Мал аж ахуй, бэлчээрийн менежмент
    • GIRAF Зээлийн сан
    • Төслийн менежмент
  • Бодлогын баримт бичиг
    • Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр
    • АХБ-ны бодлого, журмууд
    • Хууль тогтоомж
  • Мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Видео мэдээ
    • Фото мэдээ
  • Худалдан авалт
    • Худалдан авах үйл ажиллагааны бодлого, дүрэм журам
    • Нээлттэй худалдан авах ажиллагаа
    • Гэрээ байгуулсан тухай мэдэгдэл
  • Ил тод байдал
    • Тайлан
    • Байгууллагын дотоод журам
    • Нээлттэй ажлын байр
    • Албан хаагчдын жагсаалт
    • Шилэн данс

Санал хүсэлт

0 + 1 = ?

Хаяг

Чингэлтэй дүүрэг, Ж.Самбуугийн гудамж MN tower, 10 давхар №1005

Утас

+976-77660116

Имэйл

info@asdip.mn

© 2025 “Аймаг сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр” төсөл.

Бэлчээр ашиглагчдын хэсэг, хоршоодын засаглалыг...
Scroll to top