Азийн хөгжлийн банк болон Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яам хамтран “Олон улсын карбон зах зээл ба Монгол Улсын боломж” сургалт зохион байгууллаа. Сургалтын нээлтэд БОУАӨ-ийн сайдын зөвлөх, Монгол Улсын уур амьсгалын тусгай элч П.Батхишиг, Азийн хөгжлийн банкны Уур амьсгалын өөрчлөлтийн ахлах шинжээч Ноён Вирендер Кумар Дуггал нар оролцлоо. Тус сургалтад жар гаруй төр, хувийн хэвшлийн төлөөлөл, судалгааны байгууллагын судлаачид хамрагдлаа. Аймаг сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр /ASDIP/ төслийг төлөөлж Төслийн зохицуулагч Н.Тэгшбаяр, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Цэрэндулам нар сургалтад хамрагдлаа.
Сургалтын зорилго нь нүүрстөрөгчийн үнийн зохицуулалтын олон хэрэгслүүдийн үндсэн ойлголтуудыг танилцуулах мөн хүлэмжийн хийн ялгарлын худалдаа болон нүүрстөрөгчийн албан татвар, карбоны зах зээлийн эдийн засагт үзүүлэх тархцын нөлөө зэрэг ойлголтуудын талаар мэдээлэл авч, санал солилцлоо. Мөн карбоны зах зээлд кредит олгох механизмууд хэрхэн хүлэмжийн хийн ялгарлын худалдааны схемд (ETS) болон карбон татварын зохицуулалттай уялддаг талаар танилцууллаа. Сургалтаар цаашид Олон улсын карбон зах зээлд Монгол Улс хэрхэн оролцох боломжтой талаар санал солилцлоо.
Click here to add your own text
Click here to add your own text