Хаяг
Чингэлтэй дүүрэг, Ж.Самбуугийн гудамж MN tower, 10 давхар №1005
БҮСИЙН НОГООН, ХҮРТЭЭМЖТЭЙ ХӨДӨӨ АЖ АХУЙН БИЗНЕСИЙН САН
Сангийн зорилго: Санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх замаар (санхүүгийн зуучлалын зээлийн бүрэлдэхүүн хэсэг) нүүрстөрөгч багатай, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон мал аж ахуйн өртгийн сүлжээг бий болгож, бэхжүүлнэ.
Үйл ажиллагаа-1: Малчдын хоршоо, жижиг, дунд үйлдвэрүүдэд зориулан нүүрстөрөгч багатай, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон Хөдөө аж ахуйн бизнесийн зээл ба зээлийн батлан даалтын хүртээмжийг сайжруулах. Үүнд:
Үйл ажиллагаа-2: Нүүрстөрөгч багатай, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон МАА-н өртгийн сүлжээг хөгжүүлэх зорилгоор шаардлага хангасан малчид, ЖДҮ-дэд инновацын тэтгэлэг олгоно. Үүнд: Ногоон, хүртээмжтэй, өрсөлдөх чадвартай нүүрстөрөгч багатай, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон мал аж ахуйн өртгийн сүлжээг хөгжүүлэх чиглэлээр инновацыг арилжаанд оруулах зорилготой бизнесийн санаачилгуудад нүүрстөрөгч багатай, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон инновацын тэтгэлэг олгоно.
Хөтөлбөр 2023 – 2033 онд арван жилийн хугацаанд Азийн хөгжлийн банкны олон шатлалт санхүүжилтийн шугамаар санхүүжигдэнэ. Хөтөлбөрийн нийт санхүүжилт 735 сая ам.доллар, үүнээс 270 сая ам.долларын нэгдүгээр үе шатны гэрээ байгуулагдаад байна.
Хэрэгжилтийн үе шат:
2024-2029 (Үе шат 1)
2026-2031 (Үе шат 2)
2028-2033 (Үе шат 3)
Аймаг, сумын төвүүдийн бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр дөрвөн бүрэлдэхүүн хэсэгтэй.
Чингэлтэй дүүрэг, Ж.Самбуугийн гудамж MN tower, 10 давхар №1005
+976-77660116
info@asdip.mn
© 2025 “Аймаг сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр” төсөл.