Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, нүүрстөрөгч багатай, хүний сонирхлыг татсан аймаг, сумын төвийг хөгжүүлнэ. Энэхүү зорилгын хүрээнд дараах гурван үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.
Аймгийн төвийн нүүрстөрөгч багатай, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон дэд бүтэц ба үйлчилгээг сайжруулах. Үүнд:
- Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, нүүрстөрөгч багатай хотын дэд бүтцийг иж бүрэн сайжруулна. Ус хангамжийн хүчин чадлыг 400 куб метр цаг (м3/ц)-аар нэмэгдүүлэх; 2000 куб метр (м3)-ийн багтаамжтай хоёр усан сан барих; 12 километр (км) усны шугам хоолой суурилуулах; хаягдал ус цэвэршүүлэх байгууламжийг сайжруулж, нүүрстөрөгч багатай технологиор цэвэршүүлэх хүчин чадлыг 10200 м³/хоног, бохирын шугам хоолойг 21,1 км, насосын хүчин чадлыг 650 m³/цаг-аар нэмэгдүүлэх; хотын дулааны сүлжээг 9,2 км-ээр өргөтгөх; цагт 5 Жкл хүртэл хүчин чадалтай халаалтын 7 дэд станц барих; цахилгааны дэд станцын хүчин чадлыг нэмэгдүүлж, цахилгааны шугамыг 68,0 км-ээр өргөтгөх; хотын төвд 15,5 км-ийн шилэн кабелийн өргөтгөл хийх; хотын авто замыг 9,1 км-ээр өргөтгөх; ус зайлуулах системийг 14,0 км-ээр өргөтгөх; үерийн хамгаалалтын системийг 15,4 км-ээр өргөтгөх; 484 гектар (га) хогийн цэгт эхний цэвэрлэгээ хийх.
- Гэр хорооллын 5,4 км авто замыг нийтийн аж ахуйн шугам сүлжээний хамт засварлах; иргэдийн орлогод нийцсэн, дулааны хамгаалалт сайтай, нүүрстөрөгч багатай 420 орон сууц, 5,9 га нийтийн эзэмшлийн талбай, 1,1 га нийтийн хэрэгцээний барилга, байгууламж барих, нүүрстөрөгч багатай 400 гудамжны гэрэл суурилуулах.
- Нүүрстөрөгч багатай, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон мал аж ахуйн өртгийн сүлжээний хөрөнгө оруулалтын зориулалтаар хөдөө аж ахуйн үйлдвэрийн паркийн дэд бүтэц ба үйлчилгээг хөгжүүлэх: 2,0 км зам барих, 7,1 км усны шугам хоолой суурилуулах, нүүрстөрөгч багатай технологиор хаягдал ус цэвэршүүлэх хүчин чадлыг 750 м3/х-оор нэмэгдүүлэх, 5,1 км бохирын шугам хоолой суурилуулах, тус бүр 1-2 Жкл/цаг хүчин чадалтай хоёр дулааны станц болон нэг дулааны дэд станц барих, дулааны шугам сүлжээг 4,1 км-ээр өргөтгөх, цахилгааны дэд станцын хүчин чадал ба цахилгааны шугамыг 2,5 км-ээр нэмэгдүүлэх, 12,9 км шилэн кабелийн өргөтгөл хийх, гурван бизнесийн инкубатор төв ба сургалтын төв барих.
- Нийт 1,35 мегаватт (Мвт)-ын хүчин чадалтай 4670 м2 нарны цэнэг хураагч хавтан суурилуулах.

Сум дундын төвийн нүүрстөрөгч багатай, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон дэд бүтэц ба үйлчилгээг сайжруулах. Хэрэгжүүлэх үйл ажиллагааг дэлгэрэнгүй танилцуулбал:
- Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, нүүрстөрөгч багатай хотын дэд бүтцийг иж бүрэн сайжруулна: ус хангамжийн хүчин чадлыг 50 м3/ц-аар нэмэгдүүлж, 5,4 км усны шугам хоолой суурилуулах; хаягдал ус цэвэршүүлэх байгууламжийг сайжруулж, нүүрстөрөгч багатай технологиор цэвэршүүлэх нийт хүчин чадлыг 200 м3/х-т хүргэх, бохирын шугам хоолойг 3,3 км-ээр өргөтгөх; дулааны шугам сүлжээг 0,8 км-ээр өргөтгөх (Дэлүүн сум); цахилгааны дэд станцыг сайжруулж, хүчин чадлыг нэмэгдүүлэх ба цахилгааны шугамыг 20 км-ээр өргөтгөх; сум хоорондын шилэн кабелийг 158 км-ээр өргөтгөх; 100 га хогийн цэгийн эхний цэвэрлэгээг хийх.
- НБМААӨС-ний хөрөнгө оруулалтын зориулалтаар ХАА-үйлдвэрийн паркийн дэд бүтэц ба үйлчилгээг хөгжүүлэх: 1,1 км усны шугам хоолой суурилуулах, нүүрстөрөгч багатай технологиор хаягдал ус цэвэршүүлэх хүчин чадлыг 100 м3/х-оор нэмэгдүүлэх, 1,0 бохирын шугам хоолой суурилуулах, 1,1 км дулааны шугам сүлжээний өргөтгөл хийх, тус бүр 3 Жкл хүчин чадалтай, эрчим хүчний үр ашигтай, нүүрстөрөгч багатай 2 дулааны станц барих, цахилгааны дэд станцыг сайжруулж, 1,3 км цахилгааны шугамаар хүчин чадлыг нэмэгдүүлэх, 5,0 км шилэн кабелийн өргөтгөл хийх, 2 бизнесийн инкубатор төв ба сургалтын төв барих.
- Сум дундын төвийн нийгэм-эдийн засгийн үйлчилгээг өргөжүүлэх: 450 ортой 2 дотуур байрыг засварлах, 2 олон нийтийн төв барих, 2 спорт цогцолбор барих, одоо байгаа байгууламжуудыг засварлах.
- Өмнөговь-Тариалан сумдыг холбосон 35,4 км авто зам барих.
- Нийт 0,51 мегаваттын хүчин чадалтай 1740 м2 нарны цэнэг хураагч хавтан суурилуулах.
Газрын харилцаа, мэдээлэл, судалгааны цогцолбор төв барих. Хэрэгжүүлэх үйл ажиллагааг дэлгэрэнгүй танилцуулбал:
- Мэдээллийн төвийн техник хангамж болон программ хангамжийг сайжруулах (үүнд “Century model”-ийн параметрүүдийн тохируулга, зөв тогтоох).
- Газар зохион байгуулалт болон хот байгуулалтын менежмент ба мэдээллийн технологийн систем, мэдээллийн санг зохистой удирдах.
- Хиймэл дагуулаас мэдээлэл авах дата хүлээн авагч бүхий зайнаас тандан судлах лаборатори болон хөрсний шинжилгээний итгэмжлэгдсэн лаборатори (судалгаа ба хөгжүүлэлтийн төв) барих.
- Олон нийтийн зөвлөгөө, мэдээллийн төвийг зохион байгуулах.
Энэхүү бүрэлдэхүүний хүрээнд Азийн хөгжлийн банк нь Хөдөө аж ахуй үйлдвэрийн паркийн дэд бүтэц, орлогод нийцсэн орон сууц, бизнесийн инкубатор төв, харилцаа, олон нийтийн байгууламж, дулааны систем, сум хоорондын зам, эрчим хүчний хангамж, хог хаягдлын менежмент, хотын зам зэргийг санхүүжүүлнэ. Европын хөрөнгө оруулалтын банк (ЕХОБ)-ны зээл болон Европын холбооны Азийн хөрөнгө оруулалтын сангийн буцалтгүй тусламжийг гэр хорооллын гудамжны дахин төлөвлөлт, ус хангамж болон ариутгах татуургын дэд бүтэц, үерийн хамгаалалт, ус зайлуулах системд зарцуулна. Европын холбооны буцалтгүй тусламжийг мөн газрын харилцааны мэдээлэл, судалгааны цогцолбор төвд зарцуулна. Уур амьсгалын ногоон сангийн зээлээр нарны хавтанг санхүүжүүлнэ.