• Facebook
  • Twitter
  • Youtube
  • phone_in_talk Утас: + (976)-77660116
  • mail Имэйл: info@asdip.mn
EN
Аймаг сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр
  • Нүүр
  • Бидний тухай
    • Хөтөлбөрийн танилцуулга
    • Бүтэц, зохион байгуулалт
  • БҮРЭЛДЭХҮҮН ХЭСЭГ
    • Барилга, дэд бүтэц
    • Мал аж ахуй, бэлчээрийн менежмент
    • GIRAF Зээлийн сан
    • Төслийн менежмент
  • Бодлогын баримт бичиг
    • Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр
    • АХБ-ны бодлого, журмууд
    • Хууль тогтоомж
  • Мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Видео мэдээ
    • Фото мэдээ
  • Худалдан авалт
    • Худалдан авах үйл ажиллагааны бодлого, дүрэм журам
    • Нээлттэй худалдан авах ажиллагаа
    • Гэрээ байгуулсан тухай мэдэгдэл
  • Ил тод байдал
    • Тайлан
    • Байгууллагын дотоод журам
    • Нээлттэй ажлын байр
    • Албан хаагчдын жагсаалт
    • Шилэн данс
  • Menu Menu

Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох төсөл, хөтөлбөрүүдийн төлөөллүүд уулзлаа

2025-04-28

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Даян Дэлхийн Ногоон Хөгжлийн Институт, ҮТХН-ийн түншлэлээс уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төсөл хөтөлбөрүүдийн төлөөллүүдтэй уулзалт зохион байгууллаа. Уг уулзалтад ECCO-FARM төсөл, АДАПТ төсөл, ASDIP, СКАЛА төсөл, DRYLAND төсөл, ENSURE төсөл, STREAM төсөл, CBIT-2 төсөл, CANSAP төсөл (ADRA), UNICEF, JICA, TNC, PIN, Дэлхийн Банк, Азийн Хөгжлийн Банк,  зэрэг төсөл хөтөлбөр, олон улсын байгууллагуудын төлөөллүүд оролцож асуудлаа хэлэлцлээ. Аймаг сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр /ASDIP/ төслийг төлөөлж Мал аж ахуй бэлчээрийн менежментийн бүрэлдэхүүн хэсгийн дэд зохицуулагч Б.Ванчиндорж, Менежментийн асуудал хариуцсан дэд зохицуулагч Г.Сүглэгмаа, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Цэрэндулам нар оролцлоо.

Уулзалтын гол зорилго нь уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтлыг сааруулах чиглэлээр  тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, энэ чиглэлээр хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүд, олон улсын байгууллагуудын үйл ажиллагаа, авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд, хүрэх үр дүнгийн талаар санал солилцох, хоорондын уялдаа холбоог хангах талаар ярилцлаа.

 

 Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтол нь улс орнуудын эдийн засаг, хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд ноцтой аюул үзүүлэх болж, хөрс, агаар, усны чанарт сөргөөр нөлөөлж, тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд ихээхэн бэрхшээл учруулж байгааг оролцогч талууд онцоллоо. Монгол Улсын Засгийн газар нь Парисын хэлэлцээрээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд Үндэсний тодорхойлсон хувь нэмрийг холбогдох салбаруудад хэрэгжүүлэх, хүлэмжийн хийн ялгарлыг 2030 онд гэхэд 2010 оны суурь түвшнээс 22.7 хувиар бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнд эмзэг, өртөмтгий эдийн засгийн голлох салбаруудын дасан зохицох төлөвлөгөөг боловсруулж, чадавхыг бэхжүүлэх чиглэлээр идэвхитэй ажиллаж байгаа бөгөөд БОУАӨ-ийн Сайдын 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/807 тоот тушаалаар Монгол Улс Парисын хэлэлцээрээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх ҮТХН-ийн зорилтуудыг ахиулан шинэчлэх үүрэг бүхий ажлын хэсгүүд байгуулагдаж, тус баримт бичгийг 2025 оны 06 дугаар сард Засгийн газраар хэлэлцүүлэн, батлуулахаар төлөвлөн ажиллаж байгаа аж. Үүнтэй холбоотойгоор, тус зөвлөлдөх уулзалт нь одоо хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдийн хамтын ажиллагааны чиглэл, хэлбэрийг улам боловсронгуй болгох, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтол,  биологийн олон янз байдлыг хамгаалах чиглэлийн санаачилгуудын хоорондын уялдаа холбоог бэхжүүлэх, хамтын ажиллагааны суурийг бий болгоход чиглэгдэж байна.

Share this entry
  • Share on Facebook
  • Share on Twitter
https://asdip.mn/wp-content/uploads/viber_image_2025-04-28_10-19-58-943.jpg 1200 1600 asdip https://asdip.mn/wp-content/uploads/2025/04/logo.png asdip2025-04-28 20:16:552025-04-28 20:20:59Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох төсөл, хөтөлбөрүүдийн төлөөллүүд уулзлаа

Шинээр нэмэгдсэн

  • Төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодын анхааралд2025-05-29 - 15:30
  • Европын өдөрлөг 2025-д оролцлоо2025-05-19 - 15:16
  • ASDIP төсөл баруун гурван аймгийн 34 суманд хэрэгжинэ2025-05-19 - 11:58
  • Олон улсын карбон зах зээл ба Монгол Улсын боломж2025-05-02 - 10:45
  • Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох төсөл, хөтөлбөрүүдийн төлөөллүүд уулзлаа2025-04-28 - 20:16
  • STep Ecolab төслийн хоёрдугаар шатны нээлтийн арга хэмжээнд оролцлоо2025-04-08 - 22:41
  • Малын түүхий эд, мах, сүүн бүтээгдэхүүний чанарыг дээшлүүлэн экспортод гаргахыг зорьж байна2025-04-08 - 22:32
  • Хоршоодыг чадавхжуулах төслийн гишүүд уулзаж, үйл ажиллагааны давхардлыг арилгах, хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов2025-04-08 - 22:30
  • Бэлчээр ашиглагчдын хэсэг, хоршоодын засаглалыг хууль эрх зүйн хүрээнд сайжруулах шаардлагатай онцоллоо2025-04-05 - 20:35
  • “Аймаг, сумдын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн Төслийн удирдах хорооны ээлжит бус хуралдаан боллоо2025-04-05 - 20:31

Хөтөлбөрийн тухай

Хөтөлбөр 2023 – 2033 онд арван жилийн хугацаанд Азийн хөгжлийн банкны олон шатлалт санхүүжилтийн шугамаар санхүүжигдэнэ. Хөтөлбөрийн нийт санхүүжилт 735 сая ам.доллар, үүнээс 270 сая ам.долларын нэгдүгээр үе шатны гэрээ байгуулагдаад байна.

Хэрэгжилтийн үе шат:
2024-2029 (Үе шат 1)
2026-2031 (Үе шат 2)
2028-2033 (Үе шат 3)

Аймаг, сумын төвүүдийн бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр дөрвөн бүрэлдэхүүн хэсэгтэй.

Цэс

  • Нүүр
  • Бидний тухай
    • Хөтөлбөрийн танилцуулга
    • Бүтэц, зохион байгуулалт
  • БҮРЭЛДЭХҮҮН ХЭСЭГ
    • Барилга, дэд бүтэц
    • Мал аж ахуй, бэлчээрийн менежмент
    • GIRAF Зээлийн сан
    • Төслийн менежмент
  • Бодлогын баримт бичиг
    • Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр
    • АХБ-ны бодлого, журмууд
    • Хууль тогтоомж
  • Мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Видео мэдээ
    • Фото мэдээ
  • Худалдан авалт
    • Худалдан авах үйл ажиллагааны бодлого, дүрэм журам
    • Нээлттэй худалдан авах ажиллагаа
    • Гэрээ байгуулсан тухай мэдэгдэл
  • Ил тод байдал
    • Тайлан
    • Байгууллагын дотоод журам
    • Нээлттэй ажлын байр
    • Албан хаагчдын жагсаалт
    • Шилэн данс

Санал хүсэлт

2 + 6 = ?

Хаяг

Чингэлтэй дүүрэг, Ж.Самбуугийн гудамж MN tower, 10 давхар №1005

Утас

+976-77660116

Имэйл

info@asdip.mn

© 2025 “Аймаг сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр” төсөл.

STep Ecolab төслийн хоёрдугаар шатны нээлтийн...Олон улсын карбон зах зээл ба Монгол Улсын...
Scroll to top