Хаяг
Чингэлтэй дүүрэг, Ж.Самбуугийн гудамж MN tower, 10 давхар №1005
Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хооронд 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан “Аймаг, сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийг Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр УИХ соёрхон баталсан.
Аймаг, сумын төвүүдийн бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр нь тогтвортой, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадвартай, нүүрсхүчлийн хийн ялгарал багатай, хүн ам амьдрахад таатай хот, суурин газар (аймаг, сумын төв)-ыг байгуулж, хөдөө аж ахуйн бизнесийг хөгжүүлэх, орон нутгийн ногоон хөгжлийн загвар, шинэчлэлийг хөхиүлэн дэмжих, хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний дотоодын хэрэгцээг бүрэн хангах боломжийг бүрдүүлэх зорилготой. Монгол Улсын баруун гурван аймаг Баян-Өлгий, Увс, Ховд аймгуудад эхний ээлжид уг хөтөлбөр хэрэгжинэ. Цаашид Монгол Улсын хэмжээнд дэлгэрүүлэх боломжтой уур амьсгалын санхүүжилт болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтын механизмыг дэмжинэ.
Хөтөлбөр 2023 – 2033 онд арван жилийн хугацаанд Азийн хөгжлийн банкны олон шатлалт санхүүжилтийн шугамаар санхүүжигдэнэ. Хөтөлбөрийн нийт санхүүжилт 735 сая ам.доллар, үүнээс 270 сая ам.долларын нэгдүгээр үе шатны гэрээ байгуулагдаад байна.
Хэрэгжилтийн үе шат:
2024-2029 (Үе шат 1)
2026-2031 (Үе шат 2)
2028-2033 (Үе шат 3)
Аймаг, сумын төвүүдийн бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр дөрвөн бүрэлдэхүүн хэсэгтэй.
БҮРЭЛДЭХҮҮН ХЭСЭГ НЭГ– БАРИЛГА, ДЭД БҮТЭЦ
Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, нүүрстөрөгч бага ялгаруулдаг, хүн ам суурьших аймаг болон сумын төвүүдийг хөгжүүлэх.
БҮРЭЛДЭХҮҮН ХЭСЭГ ХОЁР– МАЛ АЖ АХУЙ, БЭЛЧЭЭРИЙН МЕНЕЖМЕНТ
Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, нүүрстөрөгчийн өндөр шингээлттэй, тогтвортой бэлчээр болон хөдөө аж ахуйн менежментийг хэрэгжүүлэх.
БҮРЭЛДЭХҮҮН ХЭСЭГ ГУРАВ– GIRAF
Нүүрстөрөгч бага ялгаруулдаг, уур амьсгалд тэсвэртэй малын болон агро-бизнесийн өртгийн сүлжээг бий болгох хүртээмжтэй санхүүжилт олгох.
БҮРЭЛДЭХҮҮН ХЭСЭГ ДӨРӨВ-ТӨСЛИЙН МЕНЕЖМЕНТ
Нүүрстөрөгч бага ялгаруулдаг, уур амьсгалд тэсвэртэй агро бүс нутгийн хөгжлийг хангах институцийн чадавх, бодлогыг бэхжүүлэх.
ТӨСЛИЙН ҮР АШИГ
Хүн амьдрахад таатай аймаг, сумын төвийг хөгжүүлнэ
Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, нүүрстөрөгч багатай, хүн амьдрахад таатай аймаг, сумын төвийг хөгжүүлнэ. Зорилтот аймаг, сум дундын төвүүдэд нүүрстөрөгч багатай, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон мал аж ахуйн өртгийн сүлжээний хөрөнгө оруулалт татахад дэмжлэг үзүүлэх үүднээс тэргүүлэх чиглэлийн дэд бүтэц, үйлчилгээг хөгжүүлэхэд төвлөрнө. Орлогод нийцсэн орон сууц, төвлөрсөн дулаан хангамж, ус зайлуулах ба үерийн хамгаалалтын систем, эрчим хүч, авто зам, нийтийн хэрэгцээний барилга байгууламж, хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, хаягдал ус цэвэршүүлэх, ус хангамжийн нөхцөлийг сайжруулах цогц, нэгдмэл арга зүйгээр ажиллана. Мөн сэргээгдэх эрчим хүчний шийдэл, эрчим хүчний хэмнэлттэй барилга, орон сууц, дулаан хангамжийн үр ашиг, нүүрстөрөгчийн ялгарал багатай хог хаягдал дахин боловсруулах, хаягдал ус цэвэршүүлэх технологи ашиглах замаар нүүрстөрөгч багатай шийдлүүдийг дэмжинэ. Аймгийн төвүүдийн стандарт хангахгүй гэр хорооллын гудамжны дахин төлөвлөлт, орлогод нийцсэн орон сууцны хангамжийг сайжруулах нэгдмэл арга зүйгээр ажиллана. Зорилтот аймаг, сумын төвүүдэд тусгайлан зориулсан хөдөө аж ахуй -үйлдвэрийн парк, түүний дотор боловсруулах үйл ажиллагааг татахуйц инженерийн шугам сүлжээ болон бизнесийн инкубатор төв зэргийг байгуулна.
Уламжлалт мал аж ахуйг дэмжсэн бэлчээрийн менежмент хэрэгжүүлнэ
Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, нүүрстөрөгчийн хуримтлал ихтэй, тогтвортой мал аж ахуй эрхлэх бэлчээрийн менежментийг хэрэгжүүлнэ. Энэ үр дүнгийн хүрээнд нэмүү өртөг өндөр шингэсэн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжихийн зэрэгцээ бэлчээрийн доройтлыг арилгах зорилгоор эмзэг бүлгийн малчдын бүлэгт мал аж ахуйн менежментийн тогтвортой үйл ажиллагааг эрхлэхэд (мал бэлчээрлэх дадлыг сайжруулах, сүргийн бүтцийг тэнцвэржүүлэх, малын тоог бууруулах, малын үүлдэр угсааг сайжруулах) дэмжлэг үзүүлнэ. Бэлчээр ашиглалтын гэрээнд гарын үсэг зурсан, бэлчээр ашиглагчдын хэсгийн гишүүн малчдын хамтын оролцоотой, хүртээмжтэй сүргийн менежментийн төлөвлөгөөнд заасан бөгөөд олон нийтэд зориулсан хөрөнгө оруулалтын төслүүдийг хэрэгжүүлэх; оролцогч бэлчээр ашиглалтын хэсгийн хоршоодод санхүүгийн дэмжлэг үзүүлэх, гэрчилгээжүүлэх тогтолцоо, журмыг бий болгоно. Малын тоог бууруулахад урамшуулал олгох зэрэг дэмжлэгийг хэрэгжүүлнэ. Услалтын системийн үндсэн байгууламжийг сэргээх, ус хамгаалах шийдлүүдийн үр дүнд тэжээл үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй усны хомсдолын нөлөөллийг бууруулах малчдын чадавхыг сайжруулна. Малын эрүүл мэндийн хяналт, мөшгөх тогтолцооны найдвартай байдлыг хангах үүднээс хөдөө аж ахуйн бизнесийн өртгийн сүлжээний шат дамжлага болгонд малын эрүүл мэнд, мал эмнэлгийн үйлчилгээг бэхжүүлнэ. Гэрчилгээжүүлэлтийн тогтолцоо ба малын чанар, эрүүл мэндийг сайжруулснаар нүүрс төрөгч багатай уур амьсгалын өөрчтлөлтөд дасах зохицсон мал аж ахуйн өртгийн сүлжээний хөрөнгө оруулалтыг татах, гэрчилгээтэй малчид, хоршоо, бэлчээр ашиглалтын хэсгүүдийг холбох, мөн малчдын амьжиргааг сайжруулж, тогтвортой хадгалах боломжтой болно.
Мал аж ахуйн өртгийн сүлжээг бий болгоно
Санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх замаар нүүрстөрөгч багатай, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон мал аж ахуйн өртгийн сүлжээг бий болгоно. Зорилтот газруудын хөдөө аж ахуйн жижиг дунд үйлдвэрийн санхүүжилтийн бэрхшээлийг даван туулахад чиглэсэн уур амьсгалын өөрчлөлтөд ухаалгаар дасан зохицсон санхүүжилтийн механизм болон интитуцуудыг бий болгох үүднээс Бүсийн ногоон, хүртээмжтэй хөдөө аж ахуйн бизнесийн сан байгуулна.
Бүсийн ногоон, хүртээмжтэй хөдөө аж ахуйн бизнесийн сан байгуулна.
Нүүрстөрөгч багатай хөдөө аж ахуйн бодлогыг дэмжинэ
Нүүрстөрөгч багатай, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон хөдөө аж ахуйн нутаг дэвсгэрийн хөгжлийн институцийн чадавх болон бодлогыг дэмжинэ. Хөтөлбөрийн хэрэгжилт, менежментийг үр дүнтэй гүйцэтгэх үүднээс төрийн байгууллагууд болон үндсэн оролцогч талуудын чадавхыг бэхжүүлэхэд төвлөрнө.
Хөтөлбөр 2023 – 2033 онд арван жилийн хугацаанд Азийн хөгжлийн банкны олон шатлалт санхүүжилтийн шугамаар санхүүжигдэнэ. Хөтөлбөрийн нийт санхүүжилт 735 сая ам.доллар, үүнээс 270 сая ам.долларын нэгдүгээр үе шатны гэрээ байгуулагдаад байна.
Хэрэгжилтийн үе шат:
2024-2029 (Үе шат 1)
2026-2031 (Үе шат 2)
2028-2033 (Үе шат 3)
Аймаг, сумын төвүүдийн бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр дөрвөн бүрэлдэхүүн хэсэгтэй.
Чингэлтэй дүүрэг, Ж.Самбуугийн гудамж MN tower, 10 давхар №1005
+976-77660116
info@asdip.mn
© 2025 “Аймаг сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр” төсөл.