• Facebook
  • Twitter
  • Youtube
  • phone_in_talk Утас: + (976)-77660116
  • mail Имэйл: info@asdip.mn
EN
Аймаг сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр
  • Нүүр
  • Бидний тухай
    • Хөтөлбөрийн танилцуулга
    • Бүтэц, зохион байгуулалт
  • БҮРЭЛДЭХҮҮН ХЭСЭГ
    • Барилга, дэд бүтэц
    • Мал аж ахуй, бэлчээрийн менежмент
    • GIRAF Зээлийн сан
    • Төслийн менежмент
  • Бодлогын баримт бичиг
    • Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр
    • АХБ-ны бодлого, журмууд
    • Хууль тогтоомж
  • Мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Видео мэдээ
    • Фото мэдээ
  • Худалдан авалт
    • Худалдан авах үйл ажиллагааны бодлого, дүрэм журам
    • Нээлттэй худалдан авах ажиллагаа
    • Гэрээ байгуулсан тухай мэдэгдэл
  • Ил тод байдал
    • Тайлан
    • Байгууллагын дотоод журам
    • Нээлттэй ажлын байр
    • Албан хаагчдын жагсаалт
    • Шилэн данс
  • Menu Menu

Услалтын системийн нөхцөл байдалтай танилцлаа

2025-06-13

Аймаг сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн төсөл хэрэгжүүлэх нэгжийн агрономч Н.Оюунсувд Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн нийт 16 суманд ажиллав.
Төслийн зорилго, хүрэх үр дүн, тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлт, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Тариалангийн тухай”, “Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын тухай”, “Таримал ургамлын үр сортын тухай”, “Усны тухай” хуулиуд болон дагаж мөрдөх холбогдох журмын хүрээнд төсөл хэрэгжүүлэх талаар оролцогч талуудад танилцуулга, мэдээлэл өгөв.
Баян-Өлгий, Увс, Ховд аймагт нэн тэргүүнд услалтын системийн толгойн барилга, гол суваг шуудуу нь орон нутгийн өмчид байх, газар эзэмших, ус ашиглах холбоог байгуулан орон нутгаас дэмжиж ажиллахад одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль эрх зүй, тогтоол шийдвэрийн шаардлагыг нэг бүрчлэн хангаж ажиллах зөвлөмжийг холбогдох мэргэжилтнүүдэд өгч ажилласан байна. Сум орон нутаг, иргэд хоршоогоороо нэгдэж техникийн дундын төв байгуулан ажиллах үр дүнтэй байх аргыг санал болгож танилцуулжээ.

 

Баян-Өлгий аймагт төсөл хэрэгжих сумдын услалтын систем, усалгаатай тариалан, хадлан тэжээл тариалалтын нөхцөл байдал:
– Алтай сумын “Тошин”-гийн 300 га, Буянт сумын “Мандахын ам” 330 га, Дэлүүн сумын “Дэгээ хар”-ын 240 га талбайтай услалтын системүүдийг сэргээж засварласан нөхцөлд усалгаатай тариалангийн талбайн хэмжээ нэмэгдэх тооцоололтой байна.
– Алтай сумын “Шаргуу”-гийн услалтын систем хадланд шилжсэн, ашиглалт дунд зэрэг, хөв цөөрөм байгуулах саналтай, хуучин суваг шуудууг сэргээх боломжтой, улсын төсвөөс суваг татсан ч гольдрол нь төлөвлөсөн хэмжээнд усаа хүргэдэггүй.
-Дэлүүн сумын “Дэгээ хар”-ын услалтын систем нь толгойн барилга гол суваг нь орон нутгийн өмчид байдаг бөгөөд гол суваг тоног төхөөрөмж, шуудууг сэргээн засах шаардлагатай, бороожуулагч болон дуслын усалгааг сонгох зөвлөмжийг ТЭЗҮ, зураг төслийн ажлын болон Зөвлөх үйлчилгээний багт зөвлөх.
– Буянт сумын “Мандахын ам” услалтын системийн толгойн барилга, гол суваг нь “Мурап” ХХК-д 2006 онд шилжсэн, 2011 онд улсын төсвөөс 40 сая төгрөг, компаниас 240 сая төгрөг гаргаж сэргээн засварласан хэдий ч 2013 оноос хойш ашиглаагүй байна.

Увс аймагт төсөл хэрэгжих сумдын услалтын систем, усалгаатай тариалан, хадлан тэжээл тариалалтын нөхцөл байдал:

– Өмнөговь сумын “Хар хаг”-ийн услалтын систем усны эх үүсвэрээ “Намир”, “Орлого”-ын голоос авах боломжтой. Толгойн барилга болон гол суваг нь орон нутгийн өмчид бүртгэлтэй. Талбайн ашиглалтыг сэргээн засварласнаар малчид, тариаланчдад үр өгөөжөө өгнө.
– Өндөр уулын бүс дэх Тариалан сумын Хархираа, Түргэний голын цасыг хавар нөөцөлж хөв цөөрөм байгуулвал гурван тийш салаалж ашиглах боломжтой. Эхний хэсэг нь зүүн тийш “Арсай”-н хадлангийн талбайг услах суваг шуудууг улсын төсвийн хөрөнгөөр сэргээн засварлаж байгаа, гол хэсгээр урсаж байгаа нь инженерийн хийцтэй суваг шуудуу, төмөр хоолойгоор дамжаад “Алтандуулга” ХХК болон бусад иргэдийн 1954 га талбайд хүрэх боломжтой ч зундаа ус нь хүрэлцэхээ больдог, баруун тийш Бошигтын суваг шуудууг сэргээн засварлавал “Алтан хунгараг” гэх байгалийн тогтоц нь ус хуримтлагдах хонхор газарт хөв цөөрөм байгуулах, усны маргаан үүсэхгүйгээр 500 га-гаас илүү талбайг услах хүчин чадалтай усны нөөц бүрдүүлэх, усалгаатай тэжээлийн таримал тариалах мөн хадлан авах боломжтой газартай.
– Сагил сумын “Хөх харгай”-н услалтын систем 585 га бороожуулагч болон гадаргуугийн усалгаатай, толгойн барилга болон гол суваг нь Арвижих Увс ХХК-ний эзэмшилд байдаг. Үр тариа болон тэжээлийн таримал ээлжлэн тариалж ашиглахын зэрэгцээ нутгийн малчидтай усаа хувааж хэрэглэдэг. Гантай үед ус татардаг.
– Давст сумын Торхилогийн нэгдүгээр багийн гадаргуугийн усалгаатай 860 га талбайд хадлан болон тэжээлийн ургамал тариалдаг. Толгойн барилга болон гол суваг нь орон нутгийн өмчид байдаг.
– Наранбулаг сумын “Тээлийн боом” 1561 га талбай гадаргуугийн усалгаатай. Толгойн барилга, гол суваг нь орон нутгийн өмчид, сэргээн засварлах шаардлагатай.
– Хяргас суманд хөв цөөрөм байгуулах саналыг НТХН-д тавьсан.
– Түргэн суманд 447 иргэн 1438 га талбайг эзэмшдэг бөгөөд үүний 1362 га нь хадлангийн талбай. Түргэн голын услалтын систем, толгойн барилга усны эх үүсвэрийг хуримтлуулах хөв цөөрөм байгуулах саналыг мөн тавиад байна.

Ховд аймагт төсөл хэрэгжих сумдын услалтын систем, усалгаатай тариалан, хадлан тэжээл тариалалтын нөхцөл байдал:

– Ховд сумын төвийн ус нь 110-130 метрийн гүнээс гардаг, ус хатуулаг ихтэй чанар муу, шүдний өвчлөл ихтэй. Сумын төвд ойрхон Ховд гол урсдаг ч энэ голоос ус татаж авах суваг шуудууг нарны эрчим хүч ашиглан татах саналыг орон нутгийн удирдлагын зүгээс тавьсан. Хэрэв Ховд голоос усаа татвал элсний нүүдэл багасаж, ногоон байгууламж нэмэгдэх боломжтой.
– Дарви суманд услалтын систем сэргээх ажил улсын төсвөөс хийгдэж байна.
– Булган суманд Баянголын амнаас Булган голыг салаалж усалгаатай газар тариаланг эрхлэх зорилгоор хийгдсэн ажлын толгойн байгууламж болон суваг шуудууг сэргээн засварлах хүсэлтийг тус сумын удирдлагууд тавьсан. Булган суманд нэг хөв цөөрөм байгуулах хүсэлтийг сумын удирдлагууд гаргав.
– Буянт суманд “Ховд Агро парк”-ийн усалгаатай газар тариалангийн 1900 га газарт тариалалт хараахан эхлээгүй.
– Эрдэнэбүрэн сумын услалтын системийн арчилгаа урсгал засвар хийгдээгүйн улмаас толгойн байгууламж ашиглалт муу, хөрс боловсруулах техник тоног төхөөрөмжгүйн улмаас үйл ажиллагаа нь доголдсон байна.

Баруун гурван аймагт нийтлэг тулгамдсан дараах асуудлууд байгаа бөгөөд төслийн хүрээнд шийдвэрлэж ажиллах шаардлагатай. Үүнд:

  • Баруун гурван аймгийн нийтлэг анхаарах зүйл нь услалтын системийн ашиглалт, гол суваг шуудууг сэргээн засварлах, усны гольдролын даланг засах шаардлагатай бөгөөд зэрэгцүүлэн хөрс боловсруулах, арчлах, хураах, савлах техник тоног төхөөрөмжийн хангамжийн шинэчлэлтийг шинээр авч явах хэрэгжүүлэх.
  • Хадлангийн иж бүрдэл техник тоног төхөөрөмжийн хангамжийг сайжруулах.
  • Ирээдүйтэй болон нутагшсан сортын таримал тэжээлийн үрээр тариалалт хийх, холимог тэжээлийн таримлын үйлдвэрлэлийн технологи нэвтрүүлэх, зах зээлд 100 хувь борлуулахын тулд төсөлд хамрагдах малчдын хоршоо, тариаланчидын хооронд “Гэрээт тэжээл” загвар бий болгож мал төлөлт болон байгаль цаг уурын эрсдэлтэй цагт хэрэглэж эрсдлээс хамгаалах тогтолцоог бий болгоход чиглэсэн сургалтаар чадавхийг бэхжүүлэх.
  • Усалгаатай тэжээлийн таримал болон хадлан, хөв цөөрөм байгуулах усалгааны систем, дуслын усалгаа, гадаргуугийн усалгаа зэрэг технологийн зөв шийдлийг сонгоход анхаарах.
  • Ус ашиглалтын холбоог орон нутагт байгуулах журмын төсөл боловсруулж оролцогч талуудаас санал авч эцэслэж хэрэгжүүлэх. Бүх талын эрх тэгш оролцоог хангах.
  • Тухайн орон нутгийн байгаль цаг уурт тохирсон тэжээлийн тариалангийн болон усалгаат хадлангийн технологи боловсруулж мөрдүүлэх. Тариалангийн үе шат бүрийн сургалт зохион байгуулах.
  • Бүтээгдэхүүний өөрийн өртөгт суурилсан зах зээлийн борлуулалт, хэрэгцээг тооцсон мэдлэгт малчид тариаланчдыг сургах.
  • Өндөр уулын бүс салхи шуурга ихтэй тул талбайд иргэдийн оролцоотой ойн зурвас байгуулах. Үр, суулгацаар хангах үйл ажиллагааг идэвхижүүлэх.
  • Орон нутагт шинээр олгох, хуваарилах тариалангийн болон хадлангийн газрыг эзэмших гэрчилгээ, гэрээний төслийг анхаарах.
  • Сумын төвийн өрхүүдийн хүлэмжинд хүнсний ногоо тариалах, усалгаатай хадлангийн талбай, худаг, хашаажуулах төсөлд хамрагдах санал санаачилгыг дэмжих, сургалтаар хангах.
  • Төслийн зорилтот сумдад хөв цөөрөм байгуулах усны эх үүсвэр хүрэлцээтэй ба зураг төсөл, гол суваг шуудуу хийх санал санаачилгуудыг дэмжих.
  • Эдгээр тулгамдаж буй асуудлуудыг төслийн хүрээнд шийдвэрлэх боломж байгааг онцоллоо.
Share this entry
  • Share on Facebook
  • Share on Twitter
https://asdip.mn/wp-content/uploads/oyuunsuvd-1.jpg 1200 1600 asdip https://asdip.mn/wp-content/uploads/2025/04/logo.png asdip2025-06-13 11:55:192025-06-13 12:31:24Услалтын системийн нөхцөл байдалтай танилцлаа

Шинээр нэмэгдсэн

  • Ховд хотын цэвэрлэх байгууламж эрсдэлтэй түвшинд байна2025-06-13 - 16:17
  • Баян-Өлгий аймгийн төсөл хэрэгжих байршлуудтай танилцлаа2025-06-13 - 16:00
  • Увс аймагт төслийн суурь түвшнийг тодорхойлж ажиллав2025-06-13 - 14:08
  • Услалтын системийн нөхцөл байдалтай танилцлаа2025-06-13 - 11:55
  • Сумдад бэлчээр хариуцсан мэргэжилтнүүд дутагдалтай байна2025-06-12 - 15:47
  • Хамгаалагдсан аж ахуй байгуулна2025-06-12 - 11:18
  • Хоршоодыг чадавхжуулахад хамтран ажиллав2025-06-12 - 10:24
  • Төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодын анхааралд2025-05-29 - 15:30
  • Европын өдөрлөг 2025-д оролцлоо2025-05-19 - 15:16
  • ASDIP төсөл баруун гурван аймгийн 34 суманд хэрэгжинэ2025-05-19 - 11:58

Хөтөлбөрийн тухай

Хөтөлбөр 2023 – 2033 онд арван жилийн хугацаанд Азийн хөгжлийн банкны олон шатлалт санхүүжилтийн шугамаар санхүүжигдэнэ. Хөтөлбөрийн нийт санхүүжилт 735 сая ам.доллар, үүнээс 270 сая ам.долларын нэгдүгээр үе шатны гэрээ байгуулагдаад байна.

Хэрэгжилтийн үе шат:
2024-2029 (Үе шат 1)
2026-2031 (Үе шат 2)
2028-2033 (Үе шат 3)

Аймаг, сумын төвүүдийн бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр дөрвөн бүрэлдэхүүн хэсэгтэй.

Цэс

  • Нүүр
  • Бидний тухай
    • Хөтөлбөрийн танилцуулга
    • Бүтэц, зохион байгуулалт
  • БҮРЭЛДЭХҮҮН ХЭСЭГ
    • Барилга, дэд бүтэц
    • Мал аж ахуй, бэлчээрийн менежмент
    • GIRAF Зээлийн сан
    • Төслийн менежмент
  • Бодлогын баримт бичиг
    • Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр
    • АХБ-ны бодлого, журмууд
    • Хууль тогтоомж
  • Мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Видео мэдээ
    • Фото мэдээ
  • Худалдан авалт
    • Худалдан авах үйл ажиллагааны бодлого, дүрэм журам
    • Нээлттэй худалдан авах ажиллагаа
    • Гэрээ байгуулсан тухай мэдэгдэл
  • Ил тод байдал
    • Тайлан
    • Байгууллагын дотоод журам
    • Нээлттэй ажлын байр
    • Албан хаагчдын жагсаалт
    • Шилэн данс

Санал хүсэлт

1 + 0 = ?

Хаяг

Чингэлтэй дүүрэг, Ж.Самбуугийн гудамж MN tower, 10 давхар №1005

Утас

+976-77660116

Имэйл

info@asdip.mn

© 2025 “Аймаг сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр” төсөл.

Сумдад бэлчээр хариуцсан мэргэжилтнүүд дутагдалтай...Увс аймагт төслийн суурь түвшнийг тодорхойлж...
Scroll to top