• Facebook
  • Twitter
  • Youtube
  • phone_in_talk Утас: + (976)-77660116
  • mail Имэйл: info@asdip.mn
EN
Аймаг сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр
  • Нүүр
  • Бидний тухай
    • Хөтөлбөрийн танилцуулга
    • Бүтэц, зохион байгуулалт
  • БҮРЭЛДЭХҮҮН ХЭСЭГ
    • Барилга, хот байгуулалт
    • Мал аж ахуй, бэлчээрийн менежмент
    • GIRAF Зээлийн сан
    • Төслийн менежмент
  • Бодлогын баримт бичиг
    • Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр
    • АХБ-ны бодлого, журмууд
    • Хууль тогтоомж
  • Мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Видео мэдээ
    • Фото мэдээ
  • Худалдан авалт
    • Худалдан авах үйл ажиллагааны бодлого, дүрэм журам
    • Нээлттэй худалдан авах ажиллагаа
    • Гэрээ байгуулсан тухай мэдэгдэл
  • Ил тод байдал
    • Тайлан
    • Байгууллагын дотоод журам
    • Нээлттэй ажлын байр
    • Албан хаагчдын жагсаалт
    • Шилэн данс
  • Menu Menu

Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн төслийг өргөн мэдүүллээ

2025-11-12

Монгол Улсын Засгийн газраас “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг 2025 оны 10-р сарын 30-нд өргөн мэдүүлсэн.

Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн төслийг ШУА болон эрдэм шинжилгээний байгууллагууд, их сургуулиудын эрдэмтэн судлаачдаар хэлэлцүүлэн боловсруулжээ. Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийг 2020 онд баталснаар анх удаа Монгол Улсын хөгжлүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг баталсан. Өмнөх үндсэн чиглэлийн баримт бичиг дуусгавар болохоос хоёр сарын өмнө дараагийн таван жилийн үндсэн чиглэлийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр хуульчилсны дагуу “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийн төслийг боловсруулан парламентад өргөн бариад буй юм.

“Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийн төслийг “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-тэй уялдуулан боловсруулсан байна. Энэхүү баримт бичиг “Хүний хөгжил”, “Нийгмийн хөгжил ба үндэсний нэгдмэл үнэт зүйл”, “Эдийн засаг ба дэд бүтцийн хөгжил”, “Байгаль орчин, ногоон эдийн засаг”, “Засаглал, дижитал шилжилт”, “Бүсийн хөгжил”, “Үндэсний өрсөлдөх чадвар”, “Шинжлэх ухаан, технологи, хиймэл оюун” гэсэн бодлогын найман чиглэлээс бүрдэх бөгөөд энэ хүрээнд үндэсний 10, салбарын 35, төсвийн ерөнхийлөн захирагчийн 85, хөтөлбөрийн 200 үр дүнг тус тус тодорхойлсон.

Бодлогын дээрх найман чиглэлийн хүрээнд үндэсний арван үр дүнг тусгаснаараа онцлог. Тухайлбал, боловсруулах салбарын боловсруулалтын түвшнийг дээшлүүлж, бүтээмж, төрөлжилтийг нэмэгдүүлснээр эдийн засгийн тогтвортой өсөлтийг 6.0 хувиас дээш түвшинд тогтвортой хадгалах зорилтуудыг Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн төсөлд тусгасан байна.

Мөн бүс, орон нутгийн хөгжлийн ялгааг багасгаж, эдийн засгийн хувьд төрөлжүүлж, хүн амын шилжилт хөдөлгөөнийг тэнцвэржүүлэх замаар орон нутгийн хөгжлийн үзүүлэлтийг 20 хувиар нэмэгдүүлнэ. Бизнес эрхлэх орчныг сайжруулж, зах зээл дэх төрийн оролцоог багасгах, шударга өрсөлдөөнийг дэмжих, бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах, татварын болон гаалийн шинэчлэлийг гүнзгийрүүлж, Монгол Улсын өрсөлдөх чадварын үзүүлэлтээр 50 орны нэг болох зорилтыг ирэх таван жилд хэрэгжүүлэх боломжтой хэмээн үзэж байгаа юм.

Боловсрол, эрүүл мэндийн салбарт хийх шинэчлэлийн хүрээнд чанартай, хүртээмжтэй үйлчилгээг иргэн бүрд тэгш хүргэж, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн хүний нөөцийг бэлтгэн, хүний хөгжлийн үзүүлэлтийг 0.813 оноонд хүргэнэ. Хөдөлмөрийн харилцаа, цалин хөлс, нийгмийн даатгалын уялдаа холбоог сайжруулж, хөдөлмөр эрхлэлтийн түвшнийг нэмэгдүүлэх бодлогыг хэрэгжүүлж, ажлын байран дахь осол гэмтэл, хөдөлмөрлөх эрхийн зөрчил, маргааныг бууруулах замаар зохистой хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, дундаж давхаргын эзлэх хувийг 20 хувиар нэмэгдүүлэхээр тусгасан.

Авлигыг бууруулж, иргэдийн шүүхэд итгэх итгэл, шударга ёсны тогтолцоог бэхжүүлж, ил тод байдал, хариуцлагыг нэмэгдүүлж, батлан хамгаалах, үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг сайжруулж, “Цахимаар түрүүнд” зарчмыг хэрэгжүүлж, иргэн төвтэй үйлчилгээг бүрдүүлж зөв засаглалын үзүүлэлтээр эхний 90 орны нэг болохоор төсөлд холбогдох арга хэмжээнүүдийг тусгасан байна.

Дэлгэрэнгүйг дараах холбоосоор үзнэ үү.

МОНГОЛ УЛСЫГ 2026-2030 ОНД ХӨГЖҮҮЛЭХ ТАВАН ЖИЛИЙН ҮНДСЭН ЧИГЛЭЛ | PDF to Flipbook

Share this entry
  • Share on Facebook
  • Share on Twitter
https://asdip.mn/wp-content/uploads/1.jpg 1717 1205 asdip https://asdip.mn/wp-content/uploads/2025/04/logo.png asdip2025-11-12 10:05:512025-11-12 10:14:49Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн төслийг өргөн мэдүүллээ

Шинээр нэмэгдсэн

  • Ховд аймгийн удирдлагуудтай уулзлаа2025-12-09 - 14:11
  • Бэлчээрийн малын мах бол монголын брэнд2025-11-20 - 10:42
  • Мал аж ахуйн салбар дахь стандарт нэвтрүүлэлтийн хүрээнд санал солилцлоо2025-11-20 - 10:14
  • Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн төслийг өргөн мэдүүллээ2025-11-12 - 10:05
  • Уур амьсгалын зорилтоо шинэ шатанд тодорхойлов2025-11-07 - 12:02
  • Уур амьсгалын ногоон сангийн төлөөлөгчидтэй уулзлаа2025-11-04 - 16:43
  • Тал хээрийн экосистем хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, шингээлтийг нэмэгдүүлэхэд маш чухал үүрэгтэй2025-06-20 - 11:16
  • Дэд бүтцийн хөтөлбөрүүдийг оновчтой хэрэгжүүлэх талаар санал солилцлоо2025-06-16 - 13:33
  • Ховд хотын цэвэрлэх байгууламж эрсдэлтэй түвшинд байна2025-06-13 - 16:17
  • Баян-Өлгий аймгийн төсөл хэрэгжих байршлуудтай танилцлаа2025-06-13 - 16:00

Хөтөлбөрийн тухай

Хөтөлбөр 2023 – 2033 онд арван жилийн хугацаанд Азийн хөгжлийн банкны олон шатлалт санхүүжилтийн шугамаар санхүүжигдэнэ. Хөтөлбөрийн нийт санхүүжилт 735 сая ам.доллар, үүнээс 270 сая ам.долларын нэгдүгээр үе шатны гэрээ байгуулагдаад байна.

Хэрэгжилтийн үе шат:
2024-2029 (Үе шат 1)
2026-2031 (Үе шат 2)
2028-2033 (Үе шат 3)

Аймаг, сумын төвүүдийн бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр дөрвөн бүрэлдэхүүн хэсэгтэй.

Цэс

  • Нүүр
  • Бидний тухай
    • Хөтөлбөрийн танилцуулга
    • Бүтэц, зохион байгуулалт
  • БҮРЭЛДЭХҮҮН ХЭСЭГ
    • Барилга, хот байгуулалт
    • Мал аж ахуй, бэлчээрийн менежмент
    • GIRAF Зээлийн сан
    • Төслийн менежмент
  • Бодлогын баримт бичиг
    • Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр
    • АХБ-ны бодлого, журмууд
    • Хууль тогтоомж
  • Мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Видео мэдээ
    • Фото мэдээ
  • Худалдан авалт
    • Худалдан авах үйл ажиллагааны бодлого, дүрэм журам
    • Нээлттэй худалдан авах ажиллагаа
    • Гэрээ байгуулсан тухай мэдэгдэл
  • Ил тод байдал
    • Тайлан
    • Байгууллагын дотоод журам
    • Нээлттэй ажлын байр
    • Албан хаагчдын жагсаалт
    • Шилэн данс

Санал хүсэлт

6 + 1 = ?

Хаяг

Чингэлтэй дүүрэг, Ж.Самбуугийн гудамж MN tower, 10 давхар №1005

Утас

+976-77660116

Имэйл

info@asdip.mn

© 2025 “Аймаг сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр” төсөл.

Уур амьсгалын зорилтоо шинэ шатанд тодор...Мал аж ахуйн салбар дахь стандарт нэвтрүүлэлтийн...
Scroll to top