• Facebook
  • Twitter
  • Youtube
  • phone_in_talk Утас: + (976)-77660116
  • mail Имэйл: info@asdip.mn
EN
Аймаг сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр
  • Нүүр
  • Бидний тухай
    • Хөтөлбөрийн танилцуулга
    • Бүтэц, зохион байгуулалт
  • БҮРЭЛДЭХҮҮН ХЭСЭГ
    • Барилга, дэд бүтэц
    • Мал аж ахуй, бэлчээрийн менежмент
    • GIRAF Зээлийн сан
    • Төслийн менежмент
  • Бодлогын баримт бичиг
    • Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр
    • АХБ-ны бодлого, журмууд
    • Хууль тогтоомж
  • Мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Видео мэдээ
    • Фото мэдээ
  • Худалдан авалт
    • Худалдан авах үйл ажиллагааны бодлого, дүрэм журам
    • Нээлттэй худалдан авах ажиллагаа
    • Гэрээ байгуулсан тухай мэдэгдэл
  • Ил тод байдал
    • Тайлан
    • Байгууллагын дотоод журам
    • Нээлттэй ажлын байр
    • Албан хаагчдын жагсаалт
    • Шилэн данс
  • Menu Menu

Баян-Өлгий аймгийн төсөл хэрэгжих байршлуудтай танилцлаа

2025-06-13

Аймаг, сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн төсөл хэрэгжүүлэх нэгжийн Мал аж ахуй, бэлчээрийн менежмент хариуцсан дэд зохицуулагч Б.Ванчиндоржоор ахлуулсан баг Баян-Өлгий аймгийн төсөл хэрэгжүүлэх нэгжийн хяналт-шинжилгээ, үнэлгээний ажилтан Х.Анар, санхүү, худалдан авах ажиллагаа хариуцсан ажилтан Ж.Ахмаржан, инженер М.Калимат нар тус аймгийн Толбо, Дэлүүн, Алтай, Буянт, Өлгий сумдад ажиллав.
Толбо, Дэлүүн, Алтай, Буянт, Өлгий сумдын Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын дарга, аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга, холбогдох мэргэжилтнүүд төсөлд дэмжлэг үзүүлэх аймгийн ажлын хэсгийн гишүүдтэй уулзалтууд зохион байгуулж, Өлгий сумын 5,13 дугаар баг болон Дэлүүн сумын ТЭЗҮ-д туссан хөрөнгө оруулалтаар хэрэгжих төсөл, арга хэмжээнүүдийн байршлуудыг газар дээр нь үзэж, санал солилцов. Мөн аймгийн Төрийн үйлчилгээний цогцолборт 12 сумын удирдлага, малын үржил, бүртгэл хариуцсан мэргэжилтэн, газар тариалан, бэлчээр хариуцсан мэргэжилтэн, жижиг, дунд үйлдвэр, хоршоо хариуцсан мэргэжилтэн, газрын даамлууд, аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын албан хаагчид, Мал эмнэлгийн газрын мэргэжилтнүүд болон иргэдийн төлөөлөл, бэлчээр ашиглагчдын холбооны төлөөллүүдтэй уулзалт зохион байгуулж төслийн талаар мэдээлэл хүргэж нэгдсэн нэг ойлголттой болсон бөгөөд харилцан санал солилцлоо.


Томилолтын явцад ажлын хэсэг Баян-Өлгий аймагт баригдахаар төлөвлөгдсөн Агро паркийн газрын байршилтай танилцсан бөгөөд одоогийн газар нь үйлдвэрийн бүсэд байрлаж байгаа тул томилолтын ажлын багаас газрын байршлыг солих зөвлөмж өглөө.
Мал эмнэлгийн газар, мал эмнэлгийн лабораторийн мэргэжилтэн, аймаг, сумын бэлчээр ашиглалтын холбоодтой уулзаж одоогийн нөхцөл байдал, төсөл хэрэгжихэд хэрхэн хамтран ажиллах талаар санал бодол солилцож, лаброторын одоогийн байдалтай танилцлаа.
Аймгийн хэмжээнд мэргэжилтэн бүр хариуцсан ажлын чиглэлээр төслийн суурь түвшин тогтоох судалгаа болон санал асуулга авах, мэдээлэл солилцох, дамжуулах, зөвлөгөө мэдээлэл өгөх, удирдлагаар хангах ажлуудаас гадна бүх сумаас хөдөө аж ахуйтай холбоотой судалгаа авч нэгтгээд байна.
Аймгийн хэмжээнд Бэлчээр ашиглагчдын хэсгийн үйл ажиллагаа доголдолтой, малчдаас дундын сан бүрдүүлэхдээ хэрэгжүүлсэн арга хэмжээ нь хангалтгүй, зөрчилтэй зэрэг асуудлаас үүдэж зарим сумдад малчид итгэл алдарсан тухай өгүүлж байсан юм. Цаашид төслийн хүрээнд Бэлчээр ашиглагчдын хэсгүүдийн үйл ажиллагааг сайжруулах, зохион байгуулах хэрэгцээ шаардлагатай. Түүнчлэн сумдын газар нутгийн 30-40 хувь нь улсын тусгай хамгаалалтанд байдаг тул бэлчээр ашиглагчдын хэсгүүд үйл ажиллагаа явуулахад хүндрэл учирдаг аж.
Томилолтын баг Толбо, Дэлүүн, Алтай, Буянт сумдад хөв цөөрөм байгуулах боломжтой байршлын мэдээллүүдтэй танилцаж газар дээр нь үзэж танилцлаа. Мөн аймаг, сумын агро-бизнесийн төлөвлөгөөг боловсруулахтай холбогдуулан орон нутгийн зүгээс мэдээллийн сан бүрдүүлж ажиллахаар боллоо.
Баян-Өлгий аймгийн сумдын бэлчээрийн менежментийн төлөвлөгөө, газар зохион байгуулалтын нөхцөл байдалтай төслийн холбогдох мэргэжилтнүүд танилцаж тухайн сумын нөхцөл байдалд тохирсон зөвлөмжийг өгч ажлын төлөвлөгөөнд тусгуулахаар болсон байна. Услалтын систем байгуулах газрын өмчлөл, ашиглалтын асуудлыг судалж, газрын сонголтыг урьдчилсан байдлаар баталгаажууллаа. Мөн Мандахын усалтын системийн нөхцөл байдалтай танилцаж одоогийн байдлаар хувь хүний эзэмшилд байгаа толгойн байгууламжийн өмчлөлийн асуудлыг шийдвэрлэх талаар зөвлөмж өгөв.
Томилолтын ажлын хэсгийн инженерийн баг Өлгий сумын 5,13 дугаар баг болон Дэлүүн сумын нутаг дэвсгэрт хэрэгжих инженерийн дэд бүтцийн ажлууд хэрэгжих байршлуудтай газар дээр нь очиж танилцаж аймгийн ажлын хэсгийн гишүүдтэй санал солилцож зөвлөх үйлчилгээний баг аймагт ирж ажиллахаас өмнөх бэлтгэл ажлыг хангаж ажиллах талаар зөвлөмж өгч ажиллав. Инженерийн баг аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар дээр очиж аймгийн нутаг дэвсгэрийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй танилцаж төслийн хүрээнд хийгдэх дэд бүтцийн ажлын трассудын боломжит хувилбаруудын талаар хэлэлцсэн юм.

Share this entry
  • Share on Facebook
  • Share on Twitter
https://asdip.mn/wp-content/uploads/bayan-өlgij-4.png 960 1280 asdip https://asdip.mn/wp-content/uploads/2025/04/logo.png asdip2025-06-13 16:00:542025-06-13 16:00:54Баян-Өлгий аймгийн төсөл хэрэгжих байршлуудтай танилцлаа

Шинээр нэмэгдсэн

  • Ховд хотын цэвэрлэх байгууламж эрсдэлтэй түвшинд байна2025-06-13 - 16:17
  • Баян-Өлгий аймгийн төсөл хэрэгжих байршлуудтай танилцлаа2025-06-13 - 16:00
  • Увс аймагт төслийн суурь түвшнийг тодорхойлж ажиллав2025-06-13 - 14:08
  • Услалтын системийн нөхцөл байдалтай танилцлаа2025-06-13 - 11:55
  • Сумдад бэлчээр хариуцсан мэргэжилтнүүд дутагдалтай байна2025-06-12 - 15:47
  • Хамгаалагдсан аж ахуй байгуулна2025-06-12 - 11:18
  • Хоршоодыг чадавхжуулахад хамтран ажиллав2025-06-12 - 10:24
  • Төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодын анхааралд2025-05-29 - 15:30
  • Европын өдөрлөг 2025-д оролцлоо2025-05-19 - 15:16
  • ASDIP төсөл баруун гурван аймгийн 34 суманд хэрэгжинэ2025-05-19 - 11:58

Хөтөлбөрийн тухай

Хөтөлбөр 2023 – 2033 онд арван жилийн хугацаанд Азийн хөгжлийн банкны олон шатлалт санхүүжилтийн шугамаар санхүүжигдэнэ. Хөтөлбөрийн нийт санхүүжилт 735 сая ам.доллар, үүнээс 270 сая ам.долларын нэгдүгээр үе шатны гэрээ байгуулагдаад байна.

Хэрэгжилтийн үе шат:
2024-2029 (Үе шат 1)
2026-2031 (Үе шат 2)
2028-2033 (Үе шат 3)

Аймаг, сумын төвүүдийн бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр дөрвөн бүрэлдэхүүн хэсэгтэй.

Цэс

  • Нүүр
  • Бидний тухай
    • Хөтөлбөрийн танилцуулга
    • Бүтэц, зохион байгуулалт
  • БҮРЭЛДЭХҮҮН ХЭСЭГ
    • Барилга, дэд бүтэц
    • Мал аж ахуй, бэлчээрийн менежмент
    • GIRAF Зээлийн сан
    • Төслийн менежмент
  • Бодлогын баримт бичиг
    • Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр
    • АХБ-ны бодлого, журмууд
    • Хууль тогтоомж
  • Мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Видео мэдээ
    • Фото мэдээ
  • Худалдан авалт
    • Худалдан авах үйл ажиллагааны бодлого, дүрэм журам
    • Нээлттэй худалдан авах ажиллагаа
    • Гэрээ байгуулсан тухай мэдэгдэл
  • Ил тод байдал
    • Тайлан
    • Байгууллагын дотоод журам
    • Нээлттэй ажлын байр
    • Албан хаагчдын жагсаалт
    • Шилэн данс

Санал хүсэлт

2 + 3 = ?

Хаяг

Чингэлтэй дүүрэг, Ж.Самбуугийн гудамж MN tower, 10 давхар №1005

Утас

+976-77660116

Имэйл

info@asdip.mn

© 2025 “Аймаг сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр” төсөл.

Увс аймагт төслийн суурь түвшнийг тодорхойлж...Ховд хотын цэвэрлэх байгууламж эрсдэлтэй...
Scroll to top