• Facebook
  • Twitter
  • Youtube
  • phone_in_talk Утас: + (976)-77660116
  • mail Имэйл: info@asdip.mn
EN
Аймаг сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр
  • Нүүр
  • Бидний тухай
    • Хөтөлбөрийн танилцуулга
    • Бүтэц, зохион байгуулалт
  • БҮРЭЛДЭХҮҮН ХЭСЭГ
    • Барилга, дэд бүтэц
    • Мал аж ахуй, бэлчээрийн менежмент
    • GIRAF Зээлийн сан
    • Төслийн менежмент
  • Бодлогын баримт бичиг
    • Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр
    • АХБ-ны бодлого, журмууд
    • Хууль тогтоомж
  • Мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Видео мэдээ
    • Фото мэдээ
  • Худалдан авалт
    • Худалдан авах үйл ажиллагааны бодлого, дүрэм журам
    • Нээлттэй худалдан авах ажиллагаа
    • Гэрээ байгуулсан тухай мэдэгдэл
  • Ил тод байдал
    • Тайлан
    • Байгууллагын дотоод журам
    • Нээлттэй ажлын байр
    • Албан хаагчдын жагсаалт
    • Шилэн данс
  • Menu Menu

Увс аймагт төслийн суурь түвшнийг тодорхойлж ажиллав

2025-06-13

Аймаг сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр төслийн Мал аж ахуй, бэлчээрийн менежмент бүрэлдэхүүн хэсгийн дэд зохицуулагч Б.Ванчиндорж, агрономч Н.Оюунсувд, мал аж ахуй, агро бизнесийн мэргэжилтэн М.Галбадрах, бэлчээрийн асуудал хариуцсан мэргэжилтэн П.Наранбаатар, малчдын байгууллага, баталгаажуулалтын мэргэжилтэн А.Алтанзул, хот байгуулалтын мэргэжилтэн Ё.Лхагвадорж, нүүлгэн шилжүүлэлтийн мэргэжилтэн Ч.Бэлэгсайхан Увс аймаг дахь төслийн нэгжийн хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан ажилтан Д.Алтанцэцэг,  санхүү, худалдан авах ажиллагаа хариуцсан ажилтан Г.Цэдэнбал, инженер М.Сайнжаргал  нар Увс аймгийн Ховд, Өмнөговь, Тариалан, Давст, Сагил, Улаангом сумдад ажиллав.

 

Томилолтын хугацаанд малчид, малчны хоршоод, мал эмнэлэг, үржил селекц, услалтын систем, малын тэжээл тариалалт, бэлчээрийн менежментийн нөхцөл байдалтай танилцаж, орон нутгийн удирдлага, холбогдох мэргэжилтэн аж ахуй нэгж, малчид, иргэдтэй уулзалт зохион байгуулж, төслийн хүрээнд төлөвлөгдсөн ажлуудын суурь түвшнийг тодорхойлон, цаашид төслийг үр дүнтэй хэрэгжүүлэх асуудлаар оролцогч талуудтай санал солилцож, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэж ажиллав.

Увс аймгийн төсөл хэрэгжүүлэх сумдад нэн тулгамдсан  асуудлуудад оролцогч талууд ач холбогдол өгч төслийн төлөвлөгдсөн ТЭЗҮ-нээс гадна төслийн шугамаар дараах асуудлуудыг шийдвэрлүүлэх хүсэлтийг иргэд, орон нутгийн удирдлагуудын зүгээс тавьсан байна.

  • Өндөр уулсын бүс болох Тариалан суманд уулын ус ашиглах хөв цөөрөм бий болгож улмаар Галдан бошигтын бух /шуудуу/-ыг  бүрэн хүчин чадлаар ашиглан “Алтан унхраг” дахь 800 га талбайг ашиглах.
  • Өмнөговь сумын Хархагийн услалтын систем, Тариалан сумын Тээлийн боомын услалтын системүүүдийг ашиглалтанд оруулан ойролцоо талбайнуудын ашиглалтыг нэмэгдүүлэх.
  • Өмнөговь сум болон Улаангом сумандагропарк байгуулах газрыг эцэслэн тохирох.

Төсөл хэрэгжүүлэх нэгжийн томилолтын багийн бүрэлдэхүүн Аймгийн ЗДТГ, Хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн газар болон төсөл хэрэгжих Ховд, Өмнөговь, Тариалан, Сагил, Давст, Улаангом сумдад мал аж ахуй, бэлчээрийн менежмент, малын эрүүл мэндийн чиглэлээр сургалт зохион байгуулж салбаруудын дата мэдээллийн санг цуглуулж ажилласан байна.

Share this entry
  • Share on Facebook
  • Share on Twitter
https://asdip.mn/wp-content/uploads/uvs-ajmag-5.png 960 1440 asdip https://asdip.mn/wp-content/uploads/2025/04/logo.png asdip2025-06-13 14:08:112025-06-13 16:38:55Увс аймагт төслийн суурь түвшнийг тодорхойлж ажиллав

Шинээр нэмэгдсэн

  • Ховд хотын цэвэрлэх байгууламж эрсдэлтэй түвшинд байна2025-06-13 - 16:17
  • Баян-Өлгий аймгийн төсөл хэрэгжих байршлуудтай танилцлаа2025-06-13 - 16:00
  • Увс аймагт төслийн суурь түвшнийг тодорхойлж ажиллав2025-06-13 - 14:08
  • Услалтын системийн нөхцөл байдалтай танилцлаа2025-06-13 - 11:55
  • Сумдад бэлчээр хариуцсан мэргэжилтнүүд дутагдалтай байна2025-06-12 - 15:47
  • Хамгаалагдсан аж ахуй байгуулна2025-06-12 - 11:18
  • Хоршоодыг чадавхжуулахад хамтран ажиллав2025-06-12 - 10:24
  • Төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодын анхааралд2025-05-29 - 15:30
  • Европын өдөрлөг 2025-д оролцлоо2025-05-19 - 15:16
  • ASDIP төсөл баруун гурван аймгийн 34 суманд хэрэгжинэ2025-05-19 - 11:58

Хөтөлбөрийн тухай

Хөтөлбөр 2023 – 2033 онд арван жилийн хугацаанд Азийн хөгжлийн банкны олон шатлалт санхүүжилтийн шугамаар санхүүжигдэнэ. Хөтөлбөрийн нийт санхүүжилт 735 сая ам.доллар, үүнээс 270 сая ам.долларын нэгдүгээр үе шатны гэрээ байгуулагдаад байна.

Хэрэгжилтийн үе шат:
2024-2029 (Үе шат 1)
2026-2031 (Үе шат 2)
2028-2033 (Үе шат 3)

Аймаг, сумын төвүүдийн бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр дөрвөн бүрэлдэхүүн хэсэгтэй.

Цэс

  • Нүүр
  • Бидний тухай
    • Хөтөлбөрийн танилцуулга
    • Бүтэц, зохион байгуулалт
  • БҮРЭЛДЭХҮҮН ХЭСЭГ
    • Барилга, дэд бүтэц
    • Мал аж ахуй, бэлчээрийн менежмент
    • GIRAF Зээлийн сан
    • Төслийн менежмент
  • Бодлогын баримт бичиг
    • Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр
    • АХБ-ны бодлого, журмууд
    • Хууль тогтоомж
  • Мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Видео мэдээ
    • Фото мэдээ
  • Худалдан авалт
    • Худалдан авах үйл ажиллагааны бодлого, дүрэм журам
    • Нээлттэй худалдан авах ажиллагаа
    • Гэрээ байгуулсан тухай мэдэгдэл
  • Ил тод байдал
    • Тайлан
    • Байгууллагын дотоод журам
    • Нээлттэй ажлын байр
    • Албан хаагчдын жагсаалт
    • Шилэн данс

Санал хүсэлт

1 + 5 = ?

Хаяг

Чингэлтэй дүүрэг, Ж.Самбуугийн гудамж MN tower, 10 давхар №1005

Утас

+976-77660116

Имэйл

info@asdip.mn

© 2025 “Аймаг сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр” төсөл.

Услалтын системийн нөхцөл байдалтай тан...Баян-Өлгий аймгийн төсөл хэрэгжих байршлуудтай...
Scroll to top