• Facebook
  • Twitter
  • Youtube
  • phone_in_talk Утас: + (976)-77660116
  • mail Имэйл: info@asdip.mn
EN
Аймаг сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр
  • Нүүр
  • Бидний тухай
    • Хөтөлбөрийн танилцуулга
    • Бүтэц, зохион байгуулалт
  • БҮРЭЛДЭХҮҮН ХЭСЭГ
    • Барилга, дэд бүтэц
    • Мал аж ахуй, бэлчээрийн менежмент
    • GIRAF Зээлийн сан
    • Төслийн менежмент
  • Бодлогын баримт бичиг
    • Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр
    • АХБ-ны бодлого, журмууд
    • Хууль тогтоомж
  • Мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Видео мэдээ
    • Фото мэдээ
  • Худалдан авалт
    • Худалдан авах үйл ажиллагааны бодлого, дүрэм журам
    • Нээлттэй худалдан авах ажиллагаа
    • Гэрээ байгуулсан тухай мэдэгдэл
  • Ил тод байдал
    • Тайлан
    • Байгууллагын дотоод журам
    • Нээлттэй ажлын байр
    • Албан хаагчдын жагсаалт
    • Шилэн данс
  • Menu Menu

Хамгаалагдсан аж ахуй байгуулна

2025-06-12

Мал аж ахуй, бэлчээрийн менежментийн бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд Малын эрүүл мэнд, үржлийн чиглэлээр мал аж ахуй, агро бизнесийн мэргэжилтэн М.Галбадрах Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн мал эмнэлгийн лабораторийн үйл ажиллагаатай танилцаж, холбогдох мэргэжилтнүүдтэй уулзаж өнөөгийн нөхцөл байдал, тулгараад байгаа хүндрэл бэрхшээлийн талаар ярилцаж, санал солилцсоны эцэст лабораторийн тоног, төхөөрөмжөөр хангах, лабораторийн боловсон хүчнийг бэлтгэх, давтан сургах бэхжүүлэхэд төслийн зүгээс дэмжлэг үзүүлэх чиглэлд цаашид хамтран ажиллахаар болсон байна. Түүнчлэн Ховд аймгийн Дарви, Булган, Дуут, Эрдэнэбүрэн, Ховд Баян-Өлгий аймгийн Толбо, Дэлүүн, Буянт, Алтай, Булган, Өлгий, Увс аймгийн Ховд, Өмнөговь, Тариалан, Сагил, Тариалан, Улаангом зэрэг 16 сумдын тамгын газар, Мал эмнэлгийн газар, Хөдөө аж ахуйн газрын болон сумдын мал эмнэлгийн тасгийн ажилтан, малчдын төлөөллүүд давхардсан тоогоор 150 гаруй хүнд танилцуулга, ярилцлага, сургалт зохион байгуулан мэдээ, мэдээллээр ханган ажиллаад ирлээ.


Малын гаралтай бүтээгдэхүүний гарал үүслийг тодорхойлж буй Мал эмнэлгийн нэгдсэн систем, МАХИС системийн үйл ажиллагаатай танилцаж уг системийн давуу болон сул талуудыг хэрхэн засаж сайжруулах боломжийн талаар санал солилцож улмаар системийг сайжруулах, хөгжүүлэлтийг хэрхэн хийх тухай хүсэлтийг албажуулан АСДИП төсөлд хүргүүлэхээр болов.
Томилолтоор ажилласан гурван аймаг, 13 сумдын Мал эмнэлгийн газар, Мал үржлийн тасгуудын мэргэжилтнүүдтэй малын ашиг шимийг сайжруулах зорилгоор үржлийн ажлын стратеги төлөвлөгөө батлуулах, малдаа үзлэг ангилалт хийж үржилд тэнцэхгүй эцэг малыг заазлах, үржилд тэнцэх хээлтүүлэгч малыг ялган төвлөрүүлэх, үржлийн ажилд стандартын шаардлага хангасан цөм сүргийн хээлтүүлэгч ашиглах чиглэлд төслийн зүгээс бодитой дэмжлэг үзүүлэх боломжийн талаар 30 гаруй уулзалт зохион байгуулж мэдээлэл өгчээ.
Увс Ховд, Баян-Өлгий гурван аймгийн төв Баян-Өлгий аймгийн Дэлүүн сум, Увс аймгийн Өмнөговь суманд байгуулагдах Хамгаалагдсан аж ахуй (агропарк)-д олгогдсон газар нь нефтийн агуулахын ойролцоо, хогийн цэгийн дор, гэр хорооллын дунд байршилд сонгогдсон байсныг холбогдох аймгийн Газрын алба, Хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн удирдлагын хамт газар дээр нь танилцаж хүн малын хөлөөс зайдуу эрүүл соргог газар, тэжээлийн баазтай аль болох ойр газрыг сонгож Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар шийдвэрлүүлэхээр боллоо.
Аймаг, сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр төсөл нь мал аж ахуйн боловсон хүчнийг чадавхжуулах, олон нийтэд суурилсан малын эрүүл мэндийн ажилтан (мал эмнэл зүйн, малын үржлийн ажилтан, техникч) бэлтгэх, давтан сургах, нарийн мэргэшүүлэх сургалтын тогтолцоог боловсруулах чиглэлд баруун бүсийн хөгжлийн төв “Ховд аймгийн Хөгжил коллеж”-той хамтран баруун гурван аймгийн боловсон хүчнийг төвлөрүүлэн сургах боломж байгааг онцоллоо.

Share this entry
  • Share on Facebook
  • Share on Twitter
https://asdip.mn/wp-content/uploads/galbadrah-2.jpg 1200 1600 asdip https://asdip.mn/wp-content/uploads/2025/04/logo.png asdip2025-06-12 11:18:502025-06-12 11:18:50Хамгаалагдсан аж ахуй байгуулна

Шинээр нэмэгдсэн

  • Ховд хотын цэвэрлэх байгууламж эрсдэлтэй түвшинд байна2025-06-13 - 16:17
  • Баян-Өлгий аймгийн төсөл хэрэгжих байршлуудтай танилцлаа2025-06-13 - 16:00
  • Увс аймагт төслийн суурь түвшнийг тодорхойлж ажиллав2025-06-13 - 14:08
  • Услалтын системийн нөхцөл байдалтай танилцлаа2025-06-13 - 11:55
  • Сумдад бэлчээр хариуцсан мэргэжилтнүүд дутагдалтай байна2025-06-12 - 15:47
  • Хамгаалагдсан аж ахуй байгуулна2025-06-12 - 11:18
  • Хоршоодыг чадавхжуулахад хамтран ажиллав2025-06-12 - 10:24
  • Төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодын анхааралд2025-05-29 - 15:30
  • Европын өдөрлөг 2025-д оролцлоо2025-05-19 - 15:16
  • ASDIP төсөл баруун гурван аймгийн 34 суманд хэрэгжинэ2025-05-19 - 11:58

Хөтөлбөрийн тухай

Хөтөлбөр 2023 – 2033 онд арван жилийн хугацаанд Азийн хөгжлийн банкны олон шатлалт санхүүжилтийн шугамаар санхүүжигдэнэ. Хөтөлбөрийн нийт санхүүжилт 735 сая ам.доллар, үүнээс 270 сая ам.долларын нэгдүгээр үе шатны гэрээ байгуулагдаад байна.

Хэрэгжилтийн үе шат:
2024-2029 (Үе шат 1)
2026-2031 (Үе шат 2)
2028-2033 (Үе шат 3)

Аймаг, сумын төвүүдийн бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр дөрвөн бүрэлдэхүүн хэсэгтэй.

Цэс

  • Нүүр
  • Бидний тухай
    • Хөтөлбөрийн танилцуулга
    • Бүтэц, зохион байгуулалт
  • БҮРЭЛДЭХҮҮН ХЭСЭГ
    • Барилга, дэд бүтэц
    • Мал аж ахуй, бэлчээрийн менежмент
    • GIRAF Зээлийн сан
    • Төслийн менежмент
  • Бодлогын баримт бичиг
    • Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр
    • АХБ-ны бодлого, журмууд
    • Хууль тогтоомж
  • Мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Видео мэдээ
    • Фото мэдээ
  • Худалдан авалт
    • Худалдан авах үйл ажиллагааны бодлого, дүрэм журам
    • Нээлттэй худалдан авах ажиллагаа
    • Гэрээ байгуулсан тухай мэдэгдэл
  • Ил тод байдал
    • Тайлан
    • Байгууллагын дотоод журам
    • Нээлттэй ажлын байр
    • Албан хаагчдын жагсаалт
    • Шилэн данс

Санал хүсэлт

1 + 2 = ?

Хаяг

Чингэлтэй дүүрэг, Ж.Самбуугийн гудамж MN tower, 10 давхар №1005

Утас

+976-77660116

Имэйл

info@asdip.mn

© 2025 “Аймаг сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр” төсөл.

Хоршоодыг чадавхжуулахад хамтран ажилла...Сумдад бэлчээр хариуцсан мэргэжилтнүүд дутагдалтай...
Scroll to top