STep Ecolab төслийн хоёрдугаар шатны нээлтийн арга хэмжээнд оролцлоо
2025 оны 04 дүгээр сарын 2-ны өдөр Хил хязгааргүй малын эмч нар ба агрономичид олон улсын байгууллага, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооноос хамтран хэрэгжүүлж байгаа STep Ecolab төслийн 2 дугаар шатны нээлтийн арга хэмжээнд оролцлоо. Тус арга хэмжээнд ХХААХҮЯ, Европийн холбооны төлөөлөл, Германы тогтвортой хэрэглээ үйлдвэрлэлийн хамтын ажиллагааны төв, Монголын тогтвортой санхүүгийн холбоо, ноос ноолуурын үйлдвэрлэл эрхлэгчид, Хоршоодын төлөөлөл зэрэг хувь хүн албан байгууллагууд оролцов.
Арга хэмжээний үеэр ноос ноолуурын зах зээлд бэлтгэн нийлүүлэгч, үйлдвэрлэгч, хэрэглэгчдийн хоорондын харилцааг бэхжүүлэх, бараа материалын чанар стандарт үнэ төлбөрийн тогтвортой байдлыг хангах хүрээнд холбогдох стандартыг шинэчлэх, малчдын байгууллагын чадавхыг нэмэгдүүлэх, үйл ажиллагааг бататгах чиглэлийн ажлуудыг өмнөх туршлагадаа түшиглэн, сайжруулах талаар хэлэлцүүлэг явагдав.
Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны зүгээс БАХ, Хоршооны үйл ажиллагааг энэхүү төсөлтэй холбох чанар стандартыг хангасан ноос ноолуурын чанарыг сайжруулах, микроныг нарийсгах зорилгоор сайн үүлдрийн хээлтүүлэгч /ухна/ эх сүрэг ямаа нийлүүлж, цөм сүрэг байгуулах чиглэлээр оролцдог юм байна.
Тус төсөл нь Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгуудад хэрэгжинэ.
Төслөөс нэвтрүүлсэн БАХ, хоршоотой холбоотой сайн туршлагыг манай төсөл ижил төслийн үйл ажиллагаандаа шингээж ашиглаад явах боломжтой байна.