• Facebook
  • Twitter
  • Youtube
  • phone_in_talk Утас: + (976)-77660116
  • mail Имэйл: info@asdip.mn
EN
Аймаг сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр
  • Нүүр
  • Бидний тухай
    • Хөтөлбөрийн танилцуулга
    • Бүтэц, зохион байгуулалт
  • БҮРЭЛДЭХҮҮН ХЭСЭГ
    • Барилга, дэд бүтэц
    • Мал аж ахуй, бэлчээрийн менежмент
    • GIRAF Зээлийн сан
    • Төслийн менежмент
  • Бодлогын баримт бичиг
    • Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр
    • АХБ-ны бодлого, журмууд
    • Хууль тогтоомж
  • Мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Видео мэдээ
    • Фото мэдээ
  • Худалдан авалт
    • Худалдан авах үйл ажиллагааны бодлого, дүрэм журам
    • Нээлттэй худалдан авах ажиллагаа
    • Гэрээ байгуулсан тухай мэдэгдэл
  • Ил тод байдал
    • Тайлан
    • Байгууллагын дотоод журам
    • Нээлттэй ажлын байр
    • Албан хаагчдын жагсаалт
    • Шилэн данс
  • Menu Menu

Дэд бүтцийн хөтөлбөрүүдийг оновчтой хэрэгжүүлэх талаар санал солилцлоо

2025-06-16

  “Аймаг, сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр” төслийн эхний үе шат Баян-Өлгий, Ховд, Увс аймагт 2023-2027 онд хэрэгжиж буйтай холбогдуулан хөрөнгө оруулалтын ажлын жагсаалтыг баталгаажуулах, нэмэлт өөрчлөлт оруулах хүрээнд төсөл хэрэгжүүлэх нэгжийн барилга хот байгуулалтын мэргэжилтэн Ё.Лхагвадорж, нүүлгэн шилжүүлэлтийн мэргэжилтэн Ч.Билэгсайхан нар баруун гурван аймагт  томилолтоор ажиллав.

Ховд, Баян-Өлгий, Увс аймаг, сумдын удирдлагууд холбогдох мэргэжилтнүүдтэй төслийн төлөвлөж байгаа дэд бүтцийн хөтөлбөрүүдийг хэрхэн хамгийн оновчтой хэрэгжүүлэх, ерөнхий дэд бүтцийг сайжруулах замаар төвийн үйлчилгээг гэр хороололд оновчтой хүргэх, тэлэх боломж, газар чөлөөлөлт, нүүлгэн шилжүүлэлтийг оролцогч талуудтай хамтран амжилттай зохион байгуулах зэрэг асуудлаар санал солилцож, зөвлөмж өгсөн байна. Томилолтын хүрээнд Ховд, Баян-Өлгий, Увс аймаг, сумдын төвд дараах ажлыг хийж гүйцэтгэсэн байна.

 

 

– Аймаг, сумын Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, ЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтэс, Газрын харилцаа, хот байгуулалтын газар, аймгийн ерөнхий архитектор зэрэг холбогдох ажлын хэсэгт багтсан мэргэжилтнүүдтэй уулзалт зохион байгуулав.

-Төслийн хүрээнд төлөвлөгдсөн хөрөнгө оруулалтын ажлын жагсаалтыг дэлгэрэнгүй хэлэлцэж аймаг, сумын захиргааны саналыг тусгах, уг саналуудын одоогийн нөхцөл байдлын талаар мэдээлэл солилцов.

-Зураг төсөл бэлэн газар чөлөөлөлтгүй ажлууд байгаа эсэх талаар нягталж, мэдээлэл цуглуулав.

-Агро парк, услалтын систем, хөв цөөрөм байгуулах болон бусад дэд бүтцийн хөрөнгө оруулалт хийгдэх газрын байршлуудтай танилцав.

       Томилолтын үр дүнд Увс, Ховд, Баян-Өлгий аймгийн төвүүдэд баригдах Агро паркын төлөвлөсөн газар нь үйлдвэр технологийн хөрс, агаарын бохирдолтой хэсэгт сонгогдсон тул орон нутгийн удирдлагуудтай хэлэлцэн өөрчилж болохуйц байршлыг урьдчилсан байдлаар товлож, дэд бүтцийн хөрөнгө оруулалтын ажлуудыг ач холбогдлын дарааллаар дахин эрэмбэлж ажиллахаар болов.

Аймаг сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр төсөл Ховд, Баян-Өлгий, Увс аймгийн нэр бүхий сумдад хэрэгжсэнээр гэр хорооллын дахин төлөвлөлт, барилга, хот -байгуулалт, дэд бүтцийн хөрөнгө оруулалтын хүрээнд дараах томоохон ажлууд хийгдэх юм.  

Аймаг, сумын төвийн дэд бүтцийг байгуулах ажлын хүрээнд:

– Гэр хорооллын цэвэр, бохир усны хангамж, менежментийг сайжруулах, шинэчлэх.

-Цахилгаан, дулаан хангамжийн сүлжээнд хүчитгэл хийх.

-Харилцаа-холбооны-шугам-сүлжээг-сайжруулах.

-Хог хаягдлын менежментийг цогцоор нь шийдэх.

-Зам харилцааг үерийн далан, ус зайлуулах суваг гэрэлтүүлгийн хамт цогцоор нь шийдэх.

-Нийтийн хэрэгцээний барилга байгууламж, гэрэлтүүлэгт сэргээгдэх эрчим хүчний баттерей хураагууртай нарны системийг ашиглах.

Гэр хорооллын амьдрах нөхцөл сайжруулах, дахин төлөвлөлтийн хүрээнд:

-Нийтийн хэрэгцээний барилга байгууламж шинээр барих болон сайжруулах, засвар хийх болон шинээр барих.

-Цахилгаан, дулаан хангамжийг сайжруулах хүчитгэл хийх.

-Замын нөхцлийн судалгааг дахин боловсруулах шаардлагатай гэж үзвэл үерийн хамгаалалтын далан, ус зайлуулах хоолой, явган хүн, дугуйн зам, гэрэлтүүлгийн хамт цогцоор нь шийдэх.

Газар зохион байгуулалтын ажлын хүрээнд:

  -Геодези, зураг зүйн мэдээллийн баазыг бий болгох, хиймэл дагуулаас мэдээлэл   авах дата хүлээн авагч бүхий зайнаас тандан  судлах лаборатори болон хөрсний шинжилгээний итгэмжлэгдсэн лаборатори (судалгаа ба хөгжүүлэлтийн төв) барих.

-Агро паркын төлөвлөсөн газар нь үйлдвэр технологийн хөрс болон агаарын бохирдолтой хэсэгт сонгогдсон тул орон нутгийн удирдлагуудтай хэлэлцэн өөрчилж болохуйц байршлыг урьдчилсан байдлаар сонгосон эрүүл  газрын болон гэр хорооллыг дахин төлөвлтийн хэсэгт газар олголтыг зогсоох зэрэг ажлуудыг  төслийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэнэ.

 

Share this entry
  • Share on Facebook
  • Share on Twitter
https://asdip.mn/wp-content/uploads/barilga-zurag-5.jpg 480 493 asdip https://asdip.mn/wp-content/uploads/2025/04/logo.png asdip2025-06-16 13:33:372025-06-16 13:33:37Дэд бүтцийн хөтөлбөрүүдийг оновчтой хэрэгжүүлэх талаар санал солилцлоо

Шинээр нэмэгдсэн

  • Тал хээрийн экосистем хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, шингээлтийг нэмэгдүүлэхэд маш чухал үүрэгтэй2025-06-20 - 11:16
  • Дэд бүтцийн хөтөлбөрүүдийг оновчтой хэрэгжүүлэх талаар санал солилцлоо2025-06-16 - 13:33
  • Ховд хотын цэвэрлэх байгууламж эрсдэлтэй түвшинд байна2025-06-13 - 16:17
  • Баян-Өлгий аймгийн төсөл хэрэгжих байршлуудтай танилцлаа2025-06-13 - 16:00
  • Увс аймагт төслийн суурь түвшнийг тодорхойлж ажиллав2025-06-13 - 14:08
  • Услалтын системийн нөхцөл байдалтай танилцлаа2025-06-13 - 11:55
  • Сумдад бэлчээр хариуцсан мэргэжилтнүүд дутагдалтай байна2025-06-12 - 15:47
  • Хамгаалагдсан аж ахуй байгуулна2025-06-12 - 11:18
  • Хоршоодыг чадавхжуулахад хамтран ажиллав2025-06-12 - 10:24
  • Төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодын анхааралд2025-05-29 - 15:30

Хөтөлбөрийн тухай

Хөтөлбөр 2023 – 2033 онд арван жилийн хугацаанд Азийн хөгжлийн банкны олон шатлалт санхүүжилтийн шугамаар санхүүжигдэнэ. Хөтөлбөрийн нийт санхүүжилт 735 сая ам.доллар, үүнээс 270 сая ам.долларын нэгдүгээр үе шатны гэрээ байгуулагдаад байна.

Хэрэгжилтийн үе шат:
2024-2029 (Үе шат 1)
2026-2031 (Үе шат 2)
2028-2033 (Үе шат 3)

Аймаг, сумын төвүүдийн бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр дөрвөн бүрэлдэхүүн хэсэгтэй.

Цэс

  • Нүүр
  • Бидний тухай
    • Хөтөлбөрийн танилцуулга
    • Бүтэц, зохион байгуулалт
  • БҮРЭЛДЭХҮҮН ХЭСЭГ
    • Барилга, дэд бүтэц
    • Мал аж ахуй, бэлчээрийн менежмент
    • GIRAF Зээлийн сан
    • Төслийн менежмент
  • Бодлогын баримт бичиг
    • Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр
    • АХБ-ны бодлого, журмууд
    • Хууль тогтоомж
  • Мэдээ
    • Цаг үеийн мэдээ
    • Видео мэдээ
    • Фото мэдээ
  • Худалдан авалт
    • Худалдан авах үйл ажиллагааны бодлого, дүрэм журам
    • Нээлттэй худалдан авах ажиллагаа
    • Гэрээ байгуулсан тухай мэдэгдэл
  • Ил тод байдал
    • Тайлан
    • Байгууллагын дотоод журам
    • Нээлттэй ажлын байр
    • Албан хаагчдын жагсаалт
    • Шилэн данс

Санал хүсэлт

1 + 3 = ?

Хаяг

Чингэлтэй дүүрэг, Ж.Самбуугийн гудамж MN tower, 10 давхар №1005

Утас

+976-77660116

Имэйл

info@asdip.mn

© 2025 “Аймаг сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр” төсөл.

Ховд хотын цэвэрлэх байгууламж эрсдэлтэй...Тал хээрийн экосистем хүлэмжийн хийн ялгарлыг...
Scroll to top